2024.10.17

О.Батнайрамдал: Иргэд давхар зээлийн дарамтад байна

УИХ-ын чуулганы өнөөдрийн /2024.10.17/ нэгдсэн хуралдаан эхэлллээ. Хуралдаанаар “Төрөөс мөнгөний бодлогын талаар 2025 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцлээ

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асуулаа.

УИХ-ын гишүүн О.Батнайрамдал:

Макро эдийн засгийн хувьд авч үзэх ёстой эрсдэлийн талаар хэдэн асуулт асууя. Төсөв нэлээн тэлэлттэй байна. Зээлийн олголт 31,5 хувь, иргэдийн зээлийн тэлэлт 60-70 хувийг бүрдүүлж байгаа. Энэ нь бизнесийн зээлийн тэлэлтээс иргэдийн зээлийн тэлэлт бараг 2 дахин өндөр байна. Импортын өсөлт 1,1 тэрбум доллароор өссөн байна. Инфляц руу өндөр дарамт үүсэх нь ээ. Валютын нөөц буурч байна. Иргэдийн зээл 27,8 ихнаяд төгрөг,үүний 70 хувь нь банкны зээл.Зээлийн зориулалтын 53,3 хувь хэрэглээний зээл. Цаашлаад давхар зээлтэй 350 мянган иргэн байна.Ипотекийн зээлийн дийлэнх хувь ХУД-т олгогджээ. Зорилтот бүлгэдээ энэ зээл хүрч байна уу.

Түүний асуултад Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн хариуллаа.

УИХ-ын гишүүн О.Батнайрамдал:

Сэтгүүлч

Сэтгүүлч Ц.Соёлмаа soyolmaa@vip76.mn