2024.10.17

О.Цогтгэрэл: Монголбанканд мөнгөний бодлого явуулах орон зай нь хумигдчихсан!

УИХ-ын чуулганы өнөөдрийн /2024.10.17/ нэгдсэн хуралдаан эхэлллээ. Хуралдаанаар “Төрөөс мөнгөний бодлогын талаар 2025 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцлээ. 

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийллээ. 

УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл: 

“Төрөөс мөнгөний бодлогын талаар 2025 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай” УИХ-ын тогтоолын төсөл орж ирж байна. Монголын эдийн засгийн санхүүгийн зах зээлийн 90 орчим хувь нь мөнгөний бодлогоос хамааралтай байдаг. Гэтэл Монголбанкны хувьд “Хадны завсарт хавчуулагдсан, халиуны зулзага” гэдэг шиг ард түмний хүсэл нэг өөр, өөрсдийнх нь мэргэжлийн байр суурь, дээрээс нь Засгийн газрын оролцоо гэдэг зүйлийн дунд эрх чөлөөт, бие даасан бодлого оо явуулах боломжгүй харагддаг. Улс төрийн нөлөө болон 2025 онд төсвийн хэт их тэлэлт дотор Монголбанканд өөрт нь мөнгөний бодлого оо явуулах орон зай асар их хумигдчихсан! 2025 онд эдийн засаг төсвөөр дамжиж асар их тэлнэ гэж байхад мөнгөний бодлогын хүү буурна гэх. Үүнд ямар утга учир байна аа!

Мөнгөний бодлогын хүүг сулруулж байгаа юм шиг мөртөө, арилжааны банкнуудад байгаа заавал байх нөөцийг нэмэгдүүлчихсэн. Үүн дээр цаана нь улстөрийн шийдвэр гарчихсан байгаа юм. Мэргэжлийн байр суурь гэхээсээ илүүтэйгээр Монголбанк өөрөө улс төрийн шийдвэр гаргаж байна! Та бүхэн валютын ханш аа 2025 онд хэрхэн таамаглаж байна вэ?

Түүний асуултад, Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн хариуллаа.

Сэтгүүлч

Сэтгүүлч Б.Хонгорсайхан