«Болдоггүй малгай»
2010.10.12

«Болдоггүй малгай»

УИХ-ын гишүүн Э.Бат-Үүл малгайнаасаа болж дахин нэг хэрэгт сэжиглэгдэх вий. С.Зориг агсны хbatuul_0888эрэг гарахад гэрээс нь Э.Бат-Үүлийн малгай олдож бараг аллага үйлдсэн мэт сэжиглэгдсэн. Нэлээд хэл аманд орооцолдож, одоо ч түүний тухай ярих нэгэн бий. Тэрбээр хэргийн газар мартчихсан юм биш, харин гэрт нь малгайгаа мартаж яваад удсан гэдэг. Саяхан Э.Бат-Үүл исэтгүүлчидтэй зангиагүй уулзалт хийсэн юм. Гэтэл уулзалт дуусаад сэтгэл дүүрэн шатаар доош бууж байснаа гэнэт "Өө нөгөө малгай. Малгайгаа мартаад явах нь" гээд толгойгоо илж үзээд буцаад гуйжээ. Эрхэм гишүүн малгайгаа үргэлж мартдаг юм болов уу, эсвэл "Болдоггүй малгай" өмсдөг юм болов уу. Малгайндаа бүч оёод хүзүүндээ оосорлочихвол хаяж гээгддэггүй гэдгийг гишүүнд зөвлөмөөр байна.

Л.АНИР

Эх сурвалж: Монголын мэдээ
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.