“Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай” хуулийн төслийг Засгийн газар дэмжлээ
Улсын Их Хурлын гишүүн Ө.Энхтүвшин, Ж.Сүхбаатар, Д.Лүндээжанцан, Ч.Сайханбилэг, Ц.Мөнх-Оргил, Д.Одбаяр, С.Оюун, Х.Тэмүүжин, Д.Энхбат нар “Монгол Улсын Үндсэн хуульд нэм

элт, өөрчлөлт оруулах журмын тухай” хуулийн төслийг санаачлан боловсруулж, Засгийн газраас санал авахаар хүргүүлээд байсан билээ. Өчигдөр Засгийн газрын хуралдаанаар энэ асуудлыг авч хэлэлцээд зарчмын хувьд дэмжиж, хэд хэдэн саналыг хууль санаачлагчид уламжлахаар тогтсон байна.