ЗӨВШӨӨРЛИЙН ТУХАЙ ХУУЛЬД НИЙЦҮҮЛЭН ДАРААХ ТУШААЛУУДЫГ ХҮЧИНГҮЙ БОЛГОЛОО
2025.02.14

ЗӨВШӨӨРЛИЙН ТУХАЙ ХУУЛЬД НИЙЦҮҮЛЭН ДАРААХ ТУШААЛУУДЫГ ХҮЧИНГҮЙ БОЛГОЛОО

Зөвшөөрлийн тухай хуульд нийцүүлэн:
Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2022 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн А/88 дугаартай “АЖИЛЛАХ ХҮЧ НИЙЛҮҮЛЭХ ҮЙЛЧИЛГЭЭ ҮЗҮҮЛЭХ АЖ АХУЙН НЭГЖ, БАЙГУУЛЛАГАД ТАВИГДАХ ШААРДЛАГА, БҮРТГЭХ ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ” тушаал,

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын дэд сайдын 2023 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн А/26 дугаартай “ҮЙЛДВЭРИЙН ЗОРИУЛАЛТТАЙ МАШИН МЕХАНИЗМ, ТОНОГ ТӨХӨӨРӨМЖИД ГЭРЧИЛГЭЭ ОЛГОХ ХҮСЭЛТИЙГ ЦАХИМААР ХҮЛЭЭН АВАХ, ХЯНАХ, ГЭРЧИЛГЭЭ ОЛГОХ ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ” тушаал,

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2023 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн А/173 дугаартай “ХӨДӨЛМӨРИЙН АЮУЛГҮЙ БАЙДАЛ, ЭРҮҮЛ АХУЙН СУРГАЛТ ЯВУУЛАХ, ШАЛГАЛТ АВАХ ЖУРАМ, ХӨТӨЛБӨР ШИНЭЧЛЭН БАТЛАХ ТУХАЙ” тушаалыг тус тус хүчингүй болголоо.

Сэтгүүлч

Сэтгүүлч Б.Хонгорсайхан