
2025.02.15
Дархан, Булган, Орхон, Хөвсгөл аймгийн бизнес эрхлэгчидтэй хийх уулзалт, хэлэлцүүлэгт урьж байна
УИХ-ын даргын 82-р захирамжаар Жижиг дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих тухай хуулийн хэрэгжилтийн үр дүнд үнэлгээ хийж, бичил бизнес эрхлэгчдийг дэмжих тогтолцоог оновчтой болгох чиглэлээр санал дүгнэлт гаргах, холбогдох хуулийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсэг байгуулагдан ажиллаж байна.
Ажлын хэсэг ЖДҮ, тэр дундаа бичил бизнес эрхлэгчдийн бодит нөхцөл байдалтай танилцаж, холбогдох хуулийн төсөл боловсруулах чиглэлээр орон нутгийн бизнес эрхлэгчидтэй уулзалт, хэлэлцүүлэг зохион байгуулна. Тус уулзалтаар:
- ЖДҮҮ, бичил бизнес эрхлэгчдийг дэмжихэд төрөөс барьж буй бодлого шийдвэр, одоо мөрдөгдөж буй хууль эрхзүйн зохицуулалтыг танилцуулах
- ЖДҮҮ дэмжих тухай хуулийн хэрэгжилт хөрсөн дээрээ бууж, бодит дэмжлэг болж чадаж байгаа эсэх, түүнийг өөрчлөх хэрэгцээ шаардлага бий эсэхэд бизнес эрхлэгчидтэй санал солилцож, бодит үнэлгээ өгөх
- ЖДҮҮ, тэр дундаа бичил бизнес эрхлэгчдэд тулгарч буй хүндрэл бэрхшээл, тус салбарыг хөгжүүлэхэд шаардлагатай бодлого шийдвэр, дэмжлэг зэргийг холбогдох хуулийн төсөл боловсруулалтад тусгах зорилгын хүрээнд зохион байгуулагдана.
2-Р САРЫН 18 ДАРХАН
10:00 ЗДТГ-ЫН ХУРЛЫН ЗААЛАНД
2-Р САРЫН 19 ОРХОН
10:00 “УУРХАЙЧИН” СОЁЛ УРЛАГИЙН ЦОГЦОЛБОРТ
2-Р САРЫН 19 БУЛГАН
14:30 ЗДТГ-ЫН ХУРЛЫН ЗААЛАНД
2-Р САРЫН 20 ХӨВСГӨЛ
10:00 ЗДТГ-ЫН СОЁМБО ТАНХИМД

Сэтгүүлч
Сэтгүүлч Б.Хонгорсайхан