
АХМАДУУДАД ЧИГЛЭСЭН ҮЙЛ АЖИЛЛАГААГ ДЭМЖИХ ЗАРДЛЫГ ТАВ ДАХИН НЭМЭГДҮҮЛЛЭЭ
2025 оны нэгдүгээр сарын 1-нээс Ахмад настны тухай хуулийн шинэчилсэн найруулгыг хэрэгжүүлж эхэлсэн.
Ахмад настны тухай хуулийн хэрэгжилт, ахмадуудад чиглэсэн үйл ажиллагааг дэмжих зардлыг өнгөрсөн оноос 5 дахин нэмэгдүүллээ. Энэ онд хуулийг олон нийт, аж ахуйн нэгж, байгууллага, иргэн бүрд сурталчлан таниулах, хэрэгжилтэд анхаарах хүрээнд өнөөдөр / 2025.02.17/ Монголын ахмадын холбоотой 2025 онд хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурлаа.
Ахмад настны тухай хуулийн шинэчилсэн найруулгаар
Ахмад настанд үзүүлэх үйлчилгээний нэр төрөл, санхүүжилтийг нэмэгдүүлж, хөдөлмөр эрхлэлтийг дэмжиж хүрээнд 50 ба түүнээс дээш ажиллагсадтай аж ахуйн нэгжийн 2-оос доошгүй хувьд ахмад настан авч ажиллуулахыг хуульчиллаа. Мөн ахмад настны тэтгэвэр, тэтгэмжийг нь зөвшөөрөлгүй зарцуулах, барьцаалж зээл авах, өмч хөрөнгийг нь дур мэдэн зарцуулах, ашиглавал Эрүүгийн хуульд нэмэлт оруулах тухай, Зөрчлийн тухай хуулийн дагуу хариуцлага тооцно.
Төсөвт байгууллага бүр цалингийн нийт сангийн 3 хүртэлх хувийг жил бүр Ахмадын сангийн зардалд тусгахаар хуульчилсан.

Сэтгүүлч
Сэтгүүлч Б.Хонгорсайхан