
УИХ “Хүн төвтэй парламент” бодлого, үйл ажиллагаа хэрэгжүүлнэ
Монгол Улсын Үндсэн хуулийн өөрчлөлтөөр 126 гишүүнтэй болсон анхны парламент намрын чуулганаараа 81 өдөр чуулж, 100 гаруй хууль, тогтоолын төслийг хэлэлцэн, баталсан.
Мөн Монгол Улсын Их Хурлын тухай хуульд заасны дагуу “Монгол Улсын Их Хурлын 2024-2028 оны стратеги төлөвлөгөөг” баталсан нь 2024 оны намрын чуулганы онцлох ажлын нэг юм.
Уг стратеги төлөвлөгөө нь хүний эрхийг дээдэлсэн, иргэн төвтэй хуулийн үзэл санааг төгөлдөржүүлэхэд чиглэж, үүнд хүрэх зорилтуудыг ХЭМЖИГДЭХҮЙЦ, ХЭРЭГЖИХҮЙЦ байхаар тодорхойллоо.
Монгол Улсын Их Хурлын Хүний эрхийн дэд хороо нь хүний эрх, эрх чөлөөний баталгаа, өршөөл, цагаачлал, иргэний харьяаллын асуудлыг дагнан хариуцаж бодлого, шийдвэрийн төсөл боловсруулах буюу санал, дүгнэлт гаргаж, түүнийгээ харьяалах Байнгын хороонд оруулж хэлэлцүүлэх зэрэг бүрэн эрхийг хэрэгжүүлдэг.
Тухайлбал:
-Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөтэй холбоотой асуудлаар судалгаа явуулж, дүгнэлт гаргах;
-Хүний эрхийн талаарх олон улсын гэрээ, конвенцын хэрэгжилтэд хяналт тавих;
-Хүний эрхийн боловсрол, сурталчилгааг өргөжүүлэх, олон нийтийн ухамсарыг дээшлүүлэх;
-Хүний эрхийн асуудлаар Засгийн газарт зөвлөмж гаргах;
-Хүний эрхийн талаарх хууль тогтоомжийн хэрэгжилтэд хяналт тавих, сайжруулах санал боловсруулах зэрэг чиг үүргийг хэрэгжүүлнэ.

Сэтгүүлч
Сэтгүүлч Б.Хонгорсайхан