УИХ-ын чуулганы өнөөдрийн /2023.06.22/ нэгдсэн хуралдаанаар Төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийлэв. УИХ-ын гишүүн Н.Энхболд: “Улсын хөрөнгө оруулалтын салбарт тус болох төсөл арга хэмжээний саналыг санал боловсруулах бүх шатанд олон нийтэд хэлэлцүүлсэн байна“ гэж. Үүн дотор Батлан хамгаалах салбартай холбоотой тусгай чиг үүрэг бүхий байгууллагуудын зарим хөрөнгө оруулалт гэхчлэн юмнуудыг ялгаатай хэлэлцдэг зохицуулалт хийхэд анхаарахыг хүсэж байна. Нэг ёсондоо, тусгай чиг үүрэг бүхий байгууллагуудын хөрөнгө оруулалтын ялгаатай байдлыг зохицуулах шаардлагатай. Бүх л улс оронд тоо болон дүнгээрээ нийт хөрөнгө оруулалтын төдөөс доошгүй хувь нь Батлан хамгаалахын салбарт хэмээн ярьдаг болохоос дотор нь тэгэх болон ингэх тухай ярьдаггүй. Үүнийг анхаарах хэрэгтэй.
УИХ-ын чуулганы өнөөдрийн /2023.06.22/ нэгдсэн хуралдаанаар Төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийлэв. УИХ-ын гишүүн Д.Өнөрболор: Маш чухал төсөл орж ирж байгаа. Суурь реформыг эрт хийх байсан. Цаг хугацааны хувьд хоцорч орж ирж байна. Манай улс 2000 оноос төсвийн зардлын бүтэцдээ өөрчлөлт оруулж ирээгүй юм билээ. Урсгал зардал 70 хувийг, хөрөнгийн зардал 20 хувийг эзэлдэг бүтцээр явж ирсэн. Зардлын хэмжээ тогтмол өсөж, ДНБ-ий 40 орчим хувьд хүрч байгаа. Улс орнуудын тоон үзүүлэлтээс аваад үзэхээр төсвийн зардлын хэмжээ үндсэндээ 10-17% дээр барьдаг. Сүүлийн 15 жилийн хугацаанд төсөв өр үйлдвэрлэж ирсэн. Аудитын дүгнэлтээр 2018-2020 онд Засгийн газрын гадаад зээлийн 44,1 хувийг төсвийн алдагдлыг нөхөхөд зориулсан гэж дүгнэсэн байна. Гадаад өрийн нийт хэмжээ ДНБ-тэй харьцуулсан харьцаа хөгжиж байгаа орнуудын өрийн хязгаар үзүүлэлтээс 2-3 дахин их байгаа. Манай улсын өрийн эмзэг байдлын шинжилгээ 5 индикаторын 3 дээр нь анхааруулахаас дээд түвшин давсан дүр зурагтай байна. Тиймээс төсвийн бодлого дээр зайлшгүй шинэчлэл, өөрчлөлт хийх шаардлагатай. Иймд миний бие уг хуулийг дэмжсэн. Энэ хуулиар 3-4 реформын шинжтэй өөрчлөлт хийж байгаа гэж ойлгож буй. Төсвийн төлөвлөлтийг сайжруулах, олон нийтийн хяналтыг нэмэгдүүлэх боломжийг бүрдүүлж байгаа. Хуучин УИХ 45 хоног төсөв хэлэлцэж байсан бол одоо 75 хоног болгон нэмэгдүүлсэн. Энэ нь төсөвтэй олон нийт танилцах, ил тод байх, нийтээрээ хяналт тавих боломжийг нээлттэй болгож байгаагаараа давуу талтай. Төсвийн бодлогын тогтвортой байх асуудал маш чухал. Төсөв тогтвортой байх үндэс нь төсвийн тогтвортой байдлын зөвлөлийг бие даасан, улс төрөөс ангид, олон нийтийн дуу хоолой болсон мэргэжлийн бүтэц байх ёстойд чиглэж байгаа юм.