УИХ-ын чуулганы 2024,05,17-ны өдрийн хуралдаанаар Худалдаа, аж үйлдвэрийн танхимын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцлээ. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асуулаа. УИХ-ын гишүүн Х.Булгантуяа: Энэ хууль нэлээдгүй хоцорч орж ирж байна. Сая манайх Нийгмийн даатгалын багц хуулиа батлуулсан. Мөн НДШ төлөгч ажил олгогчидтой манай салбар маш ихээр хамтарч ажилладаг. Тахимын эрх зүйн байдлын тухай асуудал өнөөдрийг хүртэл бүрхэг явсаар ирсэн. Тиймээс энэ хуулийг нэлээн эрт батлуулаад өгөхийг манай зүгээс хэлж УИХ, Засгийн газар дээр хамтран ажилласан. Тун удахгүй үйлдвэрчний эвлэлийн тухай хуулийг өргөн барих гэж байна. Энэ 2 хууль нь толгой дараалан хамт байх ёстой хуулиуд юм. Тиймээс энэ хуулийг яаралтай батлах тал дээр анхаарах хэрэгтэй байна.
2024-05-17
УИХ-ын чуулганы 2024,05,17-ны өдрийн хуралдаанаар Худалдаа, аж үйлдвэрийн танхимын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцлээ. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асуулаа. УИХ-ын гишүүн Ц.Мөнхцэцэг: Бизнесийг дэмжих Монгол Улсын эдийн засгийн хөгжлийг хурдасгах, бизнесийн салбар дахь ажилтнуудын нийтлэх дуу хоолойг төрд хүргэхэд уг хууль чухал үүрэг гүйцэтгэнэ. Монгол Улсын бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалд улс орныг бүсчлэн хөгжүүлэх тухайн салбар бүсийн лнцлогтой уялдуулан бизнесийн болн уул уурхайн тодорхой бүсийн онцлогууд байгаа. Энэ хуулийн төсөлд танхимын бүтэц бодлого, бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлал дээр хэрхэн уялдаж байна вэ. Үүнтэй холбоотой ямар зохицуулалт орж байна. УИХ-аас мэргэжлийн нэгдсэн холбоодын эрх зүйн байдлын тухай хуулийн төслийг баталсан. Уг хуульд эдийн засгийн салбарын төлөөллүүд төрд дуу хоолойгоо хүргэх, эрх ашгаа хамгаалуулах, төрийн ажил үйлчилгээг гэрээгээр шилжүүлэх зэрэг нэлээд өргөн хүрээтэй дэвшил гарсан. Энэ хуулийн төсөл маань мэргэжлийн нэгдсэн холбоодын хуулийн төсөлтэй хэрхэн уялдах вэ? Түүний асуултад, МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч Д.Энхтүвшин хариуллаа.
УИХ-ын чуулганы 2024,05,17-ны өдрийн хуралдаанаар Худалдаа, аж үйлдвэрийн танхимын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцлээ. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асуулаа. УИХ-ын гишүүн Н.Учрал: Мэргэжлийн нэгдсэн холбооны хуулийн төслийн санаачлагчийн хувьд, мэргэжлийн нэгдсэн холбоо бол нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд заасан эдийн засгийн салбар ангиллуудаар байгуулагдана. Мөн мэргэжлийн холбоод нэгдээд мэргэжлийн нэгдсэн холбоог байгуулна. Ингэхдээ, хувийн хэвшил, ААН-үүд, төрийн бус байгууллагууд, мэргэжлийн холбоод, мэргэжлийн салбарын экспертүүд нэгдэн байгуулахаар хуульчилсан. Мэргэжлийн холбоо, МҮХАҮТ хамтарч ажиллах ёстой. Танхим бол мэдэж өөрийн чиг үүрэгтэй. МҮХАҮТ нь одоо байгаагаасаа илүү бяртай болох хэрэгтэй. Төрийн бус байгууллагын хэмжээнд авч үзээд байгаа учир өнөөдрийн энэ асуудлууд үүсээд байна. Зах зээлд бүдүүлгээр довтолдог үйлдлүүдийг парламент хийх гэж оролдож байна. Бид өнөөдөр эмийн тухай хуулийг хэлэлцэж байхад, эм ханган нийлүүлэгчдийг оролцуулахгүйгээр шийддэг байдлаа болих ёстой! Нэг ёсондоо, ашиг сонирхол нь зөрчигдөөд байгаа салбарын төлөөллийг оролцуулахгүйгээр зах зээлийг зохицуулж, эдийн засгийг өргөжүүлнэ гэж яриад ч хэрэггүй. Чөлөөт зах зээлийг дэмжих бодлогыг авч явъя гэвэл төр зарим чиг үүргээсээ татгалзаад мэргэжлийн холбооддоо шилжүүлээд, танхим ААН-үүдийнхээ тусламжтайгаар хууль хийх хэрэгтэй. ЦХХХЯ нь МҮХАҮТ-тай хамтраад өнгөрсөн хугацаанд зөвшөөрлүүдийг цахимжуулсан. Арбитрын хуулийн дагуу, Арбитрын үйл ажиллагааг явуулах эрх танхимд байдаг. Арбитр нь өөрөө дэвшилтэт шүүх юм шүү дээ. НҮБ-ын загварт нийцсэн хууль өнгөрсөн парламентад батлагдахад миний бие ажлын хэсгийг ахалж ажилласан. Тухайн үед, Арбитрыг цахимаар шууд хүсэлтээ тавиад хэрэг маргааныг шийдвэрлэдэг байсан бол, өнөөдөр шүүхийн үүд сахиж зарлан мэдэгдлээ хүлээдэг байдал зогсох учир танхим Арбитрыг илүү амилуулах тал руу нь ажиллах ёстой. Б.Энхбаяр сайд аа, Хувийн эрх зүйн шинэчлэлийг хэзээ хийх вэ? Түүний асуултад, УИХ-ын гишүүн Б.Энхбаяр хариуллаа.
УИХ-ын чуулганы 2024,05,17-ны өдрийн хуралдаанаар Худалдаа, аж үйлдвэрийн танхимын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцлээ. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асуулаа. УИХ-ын гишүүн Б.Баттөмөр: Энэ хуулийг дэмжиж байна.ХАҮТ-манай улсад анх удаа Ёс зүйн танхим байгуулсан. Ёс зүй бол хөгжлийн суурь болдог. Танхимын үүрэг Засгийн газар, салбарын яамнуудын шийдвэр гаргалтад нөлөөлж, бизнес эрхлэгчдэд ээлтэй, хөгжлөө дэмжсэн бодлогыг баримтлах ёстой. Энэ хуульд тусаад явах байх. Төр хувийн хэвшлийг булааж авлаа гэсэн зохисгүй үг яваад байгаа. Харин төр буцааж авсан. Үүн дээр хариулт өгөөрэй. ДНБ-тэй холбоотой статистик дүн мэдээллээ эргэж хараарай. Татварын зөв тогтолцоог бүрдүүлэхэд хэр оролцоотой ажиллаж байна.