ИХ-ын чуулганы /2026.05.14/-ний өдрийн нэгдсэн хуралдаанаар Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хэлэлцлээ.Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн М.Бадамсүрэн байр сууриа илэрхийллээ.Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ хийнэ гэдэг бол их том асуудал. Монгол орон эрс тэс уур амьсгалтай далайгаас алслагдмал, Төв Азийн хуурай өндөрлөгт оршдог ийм онцлогтой. Цөлжилт хойшоо Сибирь тал руу явж байгаа. Манай Алтановоо,Ганга нуурыг хашаалсан. Өвөрмонголд уул овоогоо хашаалдаг юм байна гэж бодсон. Энэ маш том асуудал . Ялангуяа говь талын бүсэд ажиллаж амьдарч байгаа иргэдэд том эрсдэл байгаа. Энэ үнэлгээтэй холбоотой зүйл дээр бид онцгой анхаарал хандуулах учиртай. Орон нутгийн нутгийн өөрөө удирдах ёсны байгууллага хэвтээ элемент, ардчилсан тогтолцоонд оруулж ирсэн их том өөрчлөлт шинэчлэлтэй гэж хувьдаа үздэг. Нөгөө талаасаа Монгол Улсын хувьд босоо удирдлагатай ажилладаг. Тэгэхээр аль нэг талд нь эрх мэдлийн тэнцвэрийг хадгалсан ийм тогтолцоо манай өнөөгийн Үндсэн хуульд орсон нь амин сүнс. Засгийн газар бол аль ч нам эрх барьж байгаагаас үл хамаараад төсвийн орлогоо бүрдүүлэхийн тулд байгалийн газрын хэвлийн баялгийг ашиглахыг эрмэлздэг. Аль ч улс оронд энэ тэнцвэрийг хангадаг нь орон нутгийн өөрөө удирдах ёсны байгууллага буюу орон нутгийн уул уурхайн нөлөөлөлд өртөх иргэд малчид байдаг. Говь нутагт очоод бодсон. Таван толгой, Оюутолгой гэж Монголыг авч явж буй энэ 2 том ордийг авч үлдсэн хүмүүс бол манай тэмээчид. Тийм учраас ард, иргэдийн үгийг сонсож тэнцвэртэй байх нь хамгийн чухал.Тийм учраас энэ хуульд сайн талууд олон туссан байх гэдэгт найдаж байгаа. Цаашдаа баланс тэнцвэрийг нь хангаж явахгүй бол, хүч түрж уул уурхайг олборлон ашиглана гэвэл ардчилсан Монгол Улсад нийцэхгүй. Тийм учраас нутгийн иргэд нөлөөлөлд өртөх нь хамгийн бага байхаар тооцох, нутгийн иргэдийн олон жил тэнд амьдран суусан эрхийг хүндэтгэж, тэдний саналыг заавал тусгах ёстой.
УИХ-ын чуулганы /2026.05.14/-ний өдрийн нэгдсэн хуралдаанаар Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хэлэлцлээ.Хэлэлцэж буй асуудлаар УИХ-ын гишүүн Д.Рэгдэл тодруулга авч, байр сууриа илэрхийллээ.Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуулийн нэмэлт өөрчлөлтийн асуудлыг С.Одонтуяа гишүүн сайд байхдаа дэвшүүлж, яаман дээр ажлын хэсэг гарсан. 4 хуулиас бүрдсэн багц хуулийн төслийг УИХ-ын гишүүдэд, байнгын хороон дээр танилцуулж байсан. Энэ хуульд ганцхан санал хэлсэн. Энэ байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээг тусгай зөвшөөрөл бүхий ААН л гүйцэтгэдэг заалтыг нэмээд мэргэжлийн байгууллага байвал сайн гэсэн саналыг хэлсэн. Өөрөөр хэлбэл ЗГ-аас орж ирэхдээ мэргэжлийн байгууллагыг орхигдуулаад ААН гэдгээрээ орж ирсэн.Нарийвчилсан үнэлгээг мэргэжлийн байгууллага хийдэг асуудлыг яагаад оруулж ирсэнгүй вэ? 2012 оны хуулиас хойш ААН-үүд байгуулагдсан. Байгаль орчны яамны үе үеийн газар хэлтсийн дарга нар үүнийг байгуулсан. Ганц хүнтэй компани шиг ажилладаг. Оффис байдаггүй, тамгыг нь компанийн захирал нь цүнхэндээ хийж явдаг. Хөгжил байхгүй. Энэ чинь л байгаль орчинд хохиролтой асуудлуудыг үүсгээд байгаа юм. Туулын хурдны замын төсөлд 2 мэргэжилтэнтэй компанийг гуйж гарын үсэг зуруулчхаад оруулж ирсэн. Бодитой үнэлгээ хийгээгүй гэсэн үг. Байгаль орчныг хамгаалах тухай хуульд үнэлгээ хийх баг, ААН-д тавьсан шаардлагууд бий. ААН-д ажиллаж байгаа хүмүүсийн 3-ны 1-ээс доошгүй хувь нь орон тооны мэргэжлийн боловсон хүчин байхыг заачихсан байгаа. Хэмжилт судалгааны багаж тоног төхөөрөмжтэй, үнэлгээ хийж буй асуудлаараа мэдээллийн сантай байхыг хуульчилсан байдаг. Тэгэхээр өнөөдрийн байдлаар нарийвчилсан үнэлгээ хийж байгаа ААН-үүдийн дотор хэд нь энэ үзүүлэлтүүдийг хангасан байна вэ? Хэчнээн байгууллага нь 2-ыг хангаж байна?
УИХ-ын чуулганы /2026.04.30/-ны өдрийн хуралдаанаар Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцлээ.Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт тавьж, байр сууриа илэрхийлэв.УИХ-ын гишүүн О.Саранчулуун: Оронагийн асуудал орж ирж байх үед байгаль орчны нөлөөллийн үнэлгээ гэдэг дотор эрүүл мэндийн бүлгийг оруулчихсан байсан. Энэ нь байгаль орчны үнэлгээний асуудал нь том харагдаад эрүүл мэндийн асуудлыг бүдгэрүүлээд байсан юм. Монголд шинэ технологи хүний эрүүл мэндэд ноцтой үр нөлөө үзүүлэхээр байна. Шууд хохирол нь ил харагддаггүй ч алсдаа гарах хор уршигтай ихтэй талаар хөндөж байсан юм. Хариуд нь гэрээлэн гүйцэтгэгчидтэй хийсэн олон улсын гэрээ конвенцын дагуу шийднэ ээ гэсэн. Эрүүл мэндийн яамны зүгээс нөлөөллийн үнэлгээ хийлгэх асуудал бий. Гэхдээ ямар шалгуур үзүүлэлтээр яаж хийдэг талаар асуухад мөн л хариулт авч чадаагүй. Энэ байдал уг хуулийн өөрчлөлтөөр шийдэгдэх үү? Байгаль орчинд үзүүлж байгаа нөлөөллийн эх үүсвэр нь ХАБ юм. Монгол Улс байвал зохих ХАБ-ын олон улсын конвенцын нэгэнд нь элссэн, нөгөөд нь элсэх эсэх асуудал яригдаж буй. Тэгэхээр хөдөлмөрийн аюулгүй байдлаа бүрэн хангаагүй газар байгаль орчинд, давхар хүний эрүүл мэндэд хортой. Үүнийг зааглах ёстой. Монголчууд байгаль орчноо маш их хүндэлж хайрладаг үндэстэн. Олон үндэстэн ястантай. Тэгэхээр тэр хүмүүсийн амьдралын соёл заншилд итгэж найдаж, түүнээсээ итгэл үнэмшлээ авч аж төрөх ёсоо холбодог газар хор хохирол учрах юм бол энэ хохирлыг хэрхэн хэмжих вэ? Хууль дээр хор хохирлыг тооцоолох тухай асуудал байна. Хэрхэн нөхөх, хариу арга хэмжээг авахыг асуумаар байна.
УИХ-ын чуулганы /2026.04.30/-ны өдрийн хуралдаанаар Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцлээ.Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийллээ.УИХ-ын гишүүн Д.Энхтүвшин:Нэгдүгээрт, хуулийн 6-г хүчингүй болгоно гэсэн заалт байгаа юм. 6 дугаар зүйлийг мөрдөгдөж байгаа ерөнхий үнэлгээ хийх төслийн ангиллыг бүхэлд нь хүчингүй болгоно гээд. 7-ийн 8, 9 дээр зэрэглэл тогтоох, үнэлгээ хийх аргачлалыг ЗГ-ын гишүүн батална гэх. Энэ хооронд хуулиараа хүчингүй болгочихсон байдаг. Тэгээд ийм хурдан журам аргачлал маань гарч чадах болов уу? Зөвшөөрлийн тухай хууль дээр ингээд хараад үзэхэд 2, 3 жил болж байхад аргачлал нь гараагүй. Харин энэ 7 хоногийн ЗГ-ын хуралдаанаар гарч байх жишээтэй. Ийм асуудал үүсээд дунд нь сэдэл гарахвий.Хоёрдугаарт, Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тайлан шинжилгээ хийж дүгнэлт гаргах ерөнхий шинжээч нь 3 шаардлага тавьсан байгаа юм. Мэргэжлийн чадвартай, ажлын туршлагатай гэх мэт. Мөн байгаль орчны чиглэлээр 8-аас доошгүй жил ажилласан гэх мэт. 8-аас доошгүй жил ажилласан нийт хэдэн хүн байдаг юм. Энэ талаар хийсэн судалгаа байгаа юу. Гуравдугаарт, төслийн нөлөөлөлд өртөх иргэдэд төсөл хэрэгжүүлэгч байгууллага үнэлгээ хийсэн мэргэжлийн байгууллага нь танилцуулж санал авах ажлыг зохион байгуулна гэж байна. Маш чухал заалт оруулж ч үүнийхээ процессыг нь тодорхой болгоод өгчихвөл зүгээр байна.
УИХ-ын чуулганы 2025/05/30 өдрийн нэгдсэн хуралдаанаар "Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2025.05.16-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/-ийг хэлэлцлээ. Уг асуудалтай холбоотойгоор УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ байр сууриа илэрхийллээ. Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл орж ирж байгаа. Харамсалтай нь орон нутгийн иргэдээс санал бараг аваагүй. Байгаль орчиндоо амьдарч байгаа иргэдийн амьдрах нөхцөл байдалтай холбоотой асуудлаа ч бас бүрэн дүүрэн судалж шийдвэрлээгүй байдалд орж ирж байна. Нэгдүгээрт, Зэрэглэл 1, 2, 3 гээд хуваачихсан. Энэ зэрэглэлүүдийнх нь томьёолол нь байхгүй. 7.9 дээр төслийг байгаль орчинд үзүүлэх нөлөөлөл, цар хүрээ, төсөл хэрэгжих газар нутгийн байршил хүчин чадлыг харгалзан дараах байдлаар ангилна. 7.9.1 зэрэглэл 1, 7.9.2 зэрэглэл 2, 7.9.3 зэрэглэл 3 гээд л ангилчихсан. Ямар ч томьёолол байхгүй. Зэрэглэл нэг нь ямар газар нутаг ямар цар хүрээнд яах юм бэ гэдэг нь тодорхойгүй. Яаж шийдвэрлэх нь ойлгомжгүй байдалтай. Хоёрдугаарт, зэрэглэл 1, 2, 3 гэж ангилчхаад нөлөөллийн үнэлгээнд нэмэлт тодотгол хийх болон тодорхой хэмжээний нарийвчилсан үнэлгээтэй холбоотой асуудлуудыг аминдаа заах гэж оролдсон байна. Гэтэл менежментийн төлөвлөгөөгөө мартчихсан. Менежментийн төлөвлөгөө чинь жил тутам үйл ажиллагаа явуулж байгаа хамгийн чухал нь. Гэхдээ нэгэнт ерөнхий үнэлгээ нарийвчилсан үнэлгээг ААН-үүддээ ээлтэй урт хугацаанд байлгая гэж оруулж ирж байгаа бол менежментийн төлөвлөгөөгөө ч гэсэн тэр хэлбэр лүүгээ л оруулж өгөх ёстой. Тэр заалтаа ерөөсөө хөндөөгүй. Өөрөөр хэлбэл бол уул уурхайн компаниуд өнөөдөр ажил эрхэлье аялал жуулчлалын компаниуд ажил эрхэлье, дэд бүтэц барилга байшинтай холбоотой үйл ажиллагаа явуулъя гэвэл энэ менежментийн төлөвлөгөөгөөр жил тутамдаа тодорхой хэмжээнд байгаль орчинд нөлөөлөх зардал хөрөнгө мөнгөний асуудлуудыг шийдвэрлэж гарч байгаа юм. Гэтэл энэ дээрээ хөндөөгүй орхичихсон. Жил болгон батална. Хэрвээ тэр батлагдахгүй бол тухайн компанийн үйл ажиллагаа тухайн бизнес эрхлэгчдийн үйл ажиллагаа явахгүй. Ийм сөргөлдөөнтэй заалтууд энэ дотор байна. Дээрээс нь олон улсын банкны баталгаа гэдгийг анх бид нар бас майнинг викээр оруулж өгөөд. Уул уурхайн компани бусад компаниуд бас дэмжиж байсан. Яахаараа компанийн мөнгөн хөрөнгийг үйл ажиллагаа явуулах зардалд нь тусгуулахгүйгээр барьцаа хөрөнгөөр авч үлдээд байдаг юм бэ? Банкны баталгаа гэж байгаа шүү дээ? Ялгаа байхгүй. Хэрвээ ямарваа нэг эрсдэл үүсвэл банкны баталгаагаар хангах үүрэг нь байдаг. Гэтэл энэ харилцааг тэр чигт нь орхичхож байгаа юм. Байгаль орчны яам байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуулиар төсөв бүрдүүлэх үүрэг хүлээхгүй. Яагаад өнөөдөр заавал ААН-үүд өөрсдөө мөнгөн хөрөнгөө эргэлдүүлээд, үйл ажиллагаагаа явуулаад эдийн засгийн эргэлтээ бий болгож байх ёстой байтал. Барьцаанд авч үлдээд байгаа юм бэ гэдэгтэй холбоотой асуудал байгаад байгаа юм. Тэгээд үүнийгээ шийдээгүй ээ. Гол нь хуулиар илүү тодорхой л болгож өгөх ёстой. Өнөөдөр төр болон иргэний хооронд олон зөрчилдөөнтэй асуудлууд бий. Энэ зөрчилдөөнийг шийдвэрлэж чадахгүйгээр оруулж ирж байгаа юм. Зүгээр нэг ганц 2 үг үсгийнх нь өөрчлөлтийг хийх хэлбэр дээр 10.4 10.5. Орон нутагт амьдарч байгаа, төслийн нөлөөлөлд өртөх Үүнийг нь нарийвчилсан үнэлгээний тайланд тусгасан эсэх, үнэлгээний шинжилгээ хийсэн шинжээч мэргэжлийн зөвлөлийн дүгнэлтийг үндэслэн төслийг хэрэгжүүлэх эсэх асуудлыг шийдвэрлэнэ гээд заачихсан. Нөгөө сөргөлдөөнтэй байдал байхгүй. Эцэслэн шийдвэрлэгдээгүй ийм л байгаа. Тиймээс дэмжих боломжгүй гэж үзэж байна.
УИХ-ын чуулганы 2025/05/30 өдрийн нэгдсэн хуралдаанаар "Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2025.05.16-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/-ийг хэлэлцлээ. Уг асуудалтай холбоотойгоор УИХ-ын гишүүн Х.Баасанжаргалын асуултад Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд С.Одонтуяа хариуллаа. Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ гэж дандаа хийгддэг байсан. Өөрөөр хэлбэл, амьтандаа, ургамалдаа ямар нөлөөтэй юм гээд байхаас тухайн бүсэд төсөл хэрэгжүүлбэл нөлөөллийн бүсэд орж байгаа иргэдэд энэ төсөл хэрхэн нөлөөтэй юм бэ гэдгийг ер нь төдийлөн хөнддөггүй байсан. Тэгэхээр манай энэ хуулийн төслийн 3.1.6-д байгаль орчин нөлөөлөх байдлын үнэлгээнд нийгмийн нөлөөллийн үнэлгээг тусгах зохицуулалтыг нэмэлтээр оруулж өгсөн. Мөн хуулийн төслийн 7.7-д үнэлгээнийх нь журам ангиллын агуулгад нийгмийн нөлөөллийн үнэлгээ хийхийг тусгасан байгаа. Ингэснээрээ бид бас энэ ОУБ-ын шаардлага стандарттай нийцэх нөхцөлийг бүрдүүлж байгаа. Жишээлэхэд саяхан бид нар Эгийн голын УЦС-ын төслийнхөнтэй танилцахаар тухайн баг дээр очсон.Энэ багийн иргэдийн нийгмийн нөлөөллийн маш том асуудлууд байгаа. Энийг бол Ерөнхий сайд газар дээр нь өөрөө очоод энд бол нийгмийн нөлөөлөл бол маш чухал юм байна. Нөлөөллийн бүсэд орсноороо олон жил хохироод явсан юм байна гэдгийг гаргаад энэ дээр бол жишиг багийн төслийг бол хийж байгаа. ОУБ-ын шинжээчид ажиллахдаа хамгийн гол өөрчлөлт нь юу байсан бэ гэхээр нийгмийн нөлөөллийн үнэлгээг энэ хуульд тусгаж өгөх. Олон улсын стандартад нийцэх янз бүрийн гаднын хөрөнгө оруулалт орж үүнийг хийсэн. Хуулийн хамгийн чухал ач холбогдол юу юм бэ гэхээр нэг төсөл хэрэгжүүлэгч үсчин ч бай нэг барилгын материалын жижиг дэлгүүр ч бай том уул уурхайн компани ч бай бүгдээрээ ижил шаардлага тавьдаг учраас энэ төслүүд бол маш хүндрэл учруулдаг.