Д.Ганмаа: Мах аваад идье гэхээр тариатай, ааруул авъя гэхээр дааврын бодистой. Үүнд зохицуулалт нэн шаардлагатай
УИХ-ын чуулганы /2025.09.24/-ний өдрийн хуралдаанаар Хөдөө аж ахуйн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асуулаа.УИХ-ын гишүүн Д.Ганмаа:Хөдөө аж ахуйн том малгай, суурь ч гэж хэлж болох анхдагч хуулийг дэмжиж байгаа. Бидэнд зайлшгүй шаардлагатай хууль гарч байж бусад хуулийн уялдаа хангагдах нөхцөл бүрдэнэ гэсэнойлголтыг ажлын хэсгээс авсан. Нэн түрүүнд фүүд секюрити, фүүд сэйфти гэдгээ ялгаж салгасны дараа тодорхойлолт нь тодорхой болох юм байна лээ. Үүнтэй холбоотой асуулт асууя.Нэгдүгээрт, 2012 он санагдаж байна. Хүнсний тухай, Хүнсний аюулгүй байдлын хуулийн хэрэгжилт 27, 40% байгаа нь харьцангуй бага байгаа гэсэн. Энэ хууль нь хүнсний баяжуулалтын хуультайгаа ямар уялдаа холбоотой явах вэ?Хоёрдугаарт, 16 дугаар хэсэгт дээр ХАА үйлдвэрлэлийн эрсдэл түүнээс урьдчилан сэргийлэх гээд байгаль орчин, эдийн засаг, нийгэм гэж явж байснаа эрүүл мэндийн эрсдэл тэрнээс урьдчилан сэргийлэх асуудал хаягдчихсан байна. Хүнс хүний амаар дамжиж биед ордог зүйл. Шим тэжээлт бодисууд дээр яагаад эрүүл мэндийн асуудал орж ирсэнгүй вэ?Сургууль цэцэрлэгт хоолны хордлого гардаг. Эдгээр асуудлыг яаж урьдчилан сэргийлэх, эрсдэлийг нь яаж тодорхойлох вэ? Ажлын хэсэгт нийгмийн эрүүл мэнд юм уу, эмч, эмнэлгийн төлөөллүүдээс бий юу?Гуравдугаарт, эрдэм шинжилгээ судалгааны ажлыг эндээс ерөөсөө салгаж болдоггүй. Бусад бүх орон мэдээллийн сантай. Хоол хүнсээр дамжуулж бид ямар шим тэжээл авч байна вэ? Ямрыг нь авч чадахгүй, дутагдалтай байгаа юм? Мэдээллийн сан дээр хийсэн эсвэл хууль дээр тусгасан зүйлс бий юу? Хэр зэрэг сайжруулах гэж байгаа вэ? Бид Харвардын багтай хамтарч 2012 оноос эхлэн 8 жилийн хугацаанд хот хөдөөгийн насанд хүрсэн эрэгтэй эмэгтэй хүмүүст зориулж мэдээллийн санг бий болгон тухайн үеийн салбарын сайдуудад хүлээлгэж өгөөд цааш нь үргэлжлүүлээд аваад яваач ээ гэсэн уулзалтууд хийж байсан. Хүүхдийн, эсвэл эхчүүдийн гэдэг байдлаар ч юмуу мэдээллийн санг хэр зэрэг явуулж байгаа вэ?Дөрөвдүгээрт, One Health гэсэн ойлголт 1986 оноос хойш гарч ирсэн. Ургамал амьтан, хүний эрүүл мэнд уялдаатай нэг орчиндоо явдаг. Жишээлбэл, амьтны эрүүл мэнд ярихгүйгээр хүний эрүүл мэнд ярих боломжгүй. Яагаад гэвэл мах, сүү, тараг гээд тэжээллэг бодис, газар хөрсний эрүүл мэнд байхгүйгээр амьтны эрүүл мэндийг ярих боломжгүй. Мал, мах аваад идье гэхээр хамаагүй тариа хийж байна аа, томруулж байна, таргалуулж байна. Эсвэл сүү сүүн бүтээгдэхүүн дээр дааврын бодис их хэрэглэж байна. Яагаад гэхээр хүнсний бүтээгдэхүүнийг эрүүл мэндээс, хүнс технологийн компаниудаас ялган салгах ямар ч боломж байдаггүй. Тэгэхлээр татаас өгөхдөө ч юм уу эсвэл хүнсний компаниуд, том том байгууллагуудын ашиг сонирхлын зөрчлийг хуулиар яаж хааж өгч байгаа вэ? Нийтийн эрүүл мэнд, ялангуяа хүүхдийн сургууль, цэцэрлэгийн эрүүл мэндийг бодлогын түвшинд хэрхэн авч үзэж байгаа вэ?Түүний асуултад хууль санаачлагч М.Мандхай хариуллаа.