Улсын Их Хурлын чуулганаар /2014.10.24/ Улсын Их Хурлын гишүүн Ц.Даваасүрэнээс “Монгол мал” хөтөлбөрийг батлах тухай Улсын Их Хурлын 2010 оны 23 дугаар тогтоолын хэрэгжилтийн талаарх асуулгын хариуг тус тус сонслоо. Асуулгуудын хариуг Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайд, Улсын Их Хурлын гишүүн Ш.Түвдэндорж танилцуулав. Асуулгын хариу танилцуулгын гишүүд салбарын сайд болон Үйлдвэр, хөдөө аж ахуйн яамны холбогдох ажилтнуудааас асуулт асууж, “Монгол мал” хөтөлбөрийг хэрэгжилттэй холбоотой асуудлаар тодруулга хийсэн. Гишүүд, хэдийгээр “Монгол мал” хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр төлөвлөгдсөн ажлууд хийгдэж байгаа ч зарим ажлууд төлөвлөсөн үр дүнд төдийлөн хүрч чадаагүй мөн удаашралтай явагдаж байгааг шүүмжлээд, технологийн “ноу-хау”-г нэвтрүүлэх нь салбарын хөгжилд ихээхэн ахиц авчрахыг онцлон сануулав. Б.Бат-Эрдэнэ: Сүүлийн үед энэ зогсоод байна Малчдын талаас төрөөс баримтлах бодлоготой Монгол мал хөтөлбөрийг баталсан. Үүний үр дүн сүүлийн 5 жил харагдаж байна. Боловсруулах үйлдвэрлэлээс гурав дахин их баялгийг мал аж ахуй салбар бүтээсэн. Сүүлийн үед энэ зогсоод байна. Та бүхэн малчдын залуу халааг бэлтгэх тал дээр ямар ажил хийгдэж байна вэ? Д.Түвдэндорж хариулав “Гишүүнтэй санал нэг байна. Гол баялгийг бүтээгч салбар бол мал аж ахуй юм. Энэ асуудалд дээр ямар нэг улс төрийн агуулга байхгүй. УИХ-ын гишүүдээс энэ талын өргөн барьж байгаа бүх хуулийн төслийг дэмжиж ажиллана. Д.Батцогт: Хоршоогоо болиулаач ээ ноосныхоо урамшуулалтыг авмаар байна гэсэн хүмүүс их байна “ Гишүүдийн яриад байгаа шүүмжлэл үнэн шүү дээ. Малын чанар, үйлдвэрийн сайжруулах чиглэлээр хийж байгаа ямар ажил байна?. Мах, сүүний чиглэлийн үхэрийг сайжруулах шаардлага байна. Хоршооны талаар ямар нэгэн мэдээлэлгүй хэсэн их байна. Хоршоогоо болиулаач ээ ноосныхоо урамшуулалтыг авмаар байна гэсэн хүмүүс их байна. Сургалт, сурталчилгааны ямар ажил энэ дээр хийгдсэн вэ. Харин асуулга тавьсан Улсын Их Хурлын гишүүн Ц.Даваасүрэн, Улсын Их Хурлаас 2009 онд баталсан “Төрөөс малчдын талаар баримтлах бодлого”, 2010 онд баталсан “Монгол мал” үндэсний хөтөлбөр бол ихээхэн чухал бодлогын бичиг баримт юм. Үүнийг хэрэгжүүлэх ажлыг цалгардуулалгүй, үр бүтээлтэй явуулах хэрэгтэй байна. Манай улсын хувьд мал аж ахуйн салбар бол уул, уурхайн салбараас дутахааргүй ирээдүйтэй, дампуурахгүй салбар. Хөрш орны удирдлагуудын айлчлалын дараа мал аж, ахуйн салбарт дорвитой ажиллах боломж бий болсон. Иймд халдвартай, халдваргүй бүсээ нэн даруй тодорхойлон зарлаад, халдваргүй бүсдээ махны чиглэлийн фермийг барьж байгуулах, халдвартай бүсээ вакцинжуулах ажлыг эрчимжүүлэх шаардлагатай байгаа тухай захиж байсан
Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хуулийн хүрээнд “Монгол мал” хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэлсэн билээ. Гэтэл тус хөтөлбөр муу хэрэгжиж, төрийн бодлогоор малчдаа өөдтэй дэмжихгүй байгаа тухай малчид ярьж байна. “Монгол мал” хөтөлбөрт тусгаснаар мал сүрэг гэдэг бол монголын соёлын уламжлалыг авч яваа нөхөн сэргээгдэх баялаг, эдийн засгийн хөшүүргүүдийн нэг, нөгөө талаар хүн амын амьжиргааны гол эх үүсвэр, хүнсний аюулгүй байдлын баталгаа, малчин өрхийн эдийн засгийн үндэс юм. Ер нь мал аж ахуй нь үндэсний эдийн засаг, хөдөлмөр эрхлэлт, экспортын орлогод голлох нөлөөтэй. Ажиллагсдын 34,6 хувь нь мал аж ахуйн салбарт ажиллаж, ДНБ-ий 20 орчим хувийг үйлдвэрлэдэг. Хөдөө орон нутагт дээрх хөтөлбөрүүдийн хөрөнгө оруулалт жил ирэх тутам буурч, ахмад малчдын халааг бэлдэх, залуу малчдыг дэмжих ажил орхигджээ. УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн "Мал аж ахуй бол монголын ирээдүйг авч явах том бизнес. Эдийн засаг хямрахад хүн тансаг хэрэглээгээ орхиж болох ч, мах идэхгүй байж чадахгүй. Тиймээс Мал аж ахуйн бизнесийг дампууруулж болохгүй. Залуу малчдаа дэмжиж, малынхаа махыг гадаадад экспортлоход эрүүл ахуйн асуудлыг бүх талаар шийдэж өгөх хэрэгтэй байна" хэмээн хэллээ. Сүүлийн жилүүдэд малын тоо толгой өссөн ч бэлчээрийн даац хэтэрч, малын төрөл хоорондын харьцаа алдагдаж малын чанар буурсан, малаас хүнд халдварлах өвчний тархалт ихэссэн зэрэг асуудал мундахгүй байна. Түүнээс гадна мал аж ахуйн гаралтай бүтээгдэхүүний зах зээл хумигдмал байгаагаас бүтээмж суларсан байна. Тиймээс ҮХААЯ-наас малын үйлдвэр угсааг сайжруулах, ус цэгийн тоог олшруулах, хадлан тэжээлийн бэлтгэлийг шинэ шатанд гаргахад гол анхаарлаа хандуулж байна. "Анх “Монгол мал” хөтөлбөрийг 73 тэрбумын боломжийн хөрөнгөтэй баталж байлаа. Харин 2014 онд зориулж 41 тэрбум төгрөгийг баталлаа. Тиймээс хөрөнгө санхүүжилтийг нэмэх, малчид руугаа хандсан тодорхой бодлогыг хэрэгжүүлэх хэрэгтэй байна" хэмээн ҮХААЯ-ны МАА-н бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын ахлах мэргэжилтэн П.Ганхуяг ярьсан юм. Хөдөө аж ахуйн бирж байгуулагдсан хэдий ч малчиддаа хүрч ажилладаггүй. Нэгэнт төрөөс баталсан бодлого, хөтөлбөрийнхөө хөрөнгө оруулалтыг танахыг малчид эсэргүүцэж байна.