Ү Вон Шиг даргын хамт “Хамтын ойн төгөл”-д мод тарилаа
2025.04.29

Ү Вон Шиг даргын хамт “Хамтын ойн төгөл”-д мод тарилаа

Өчигдөр /2025.04.28/ УИХ-ын дарга Д.Амарбаясгалангийн урилгаар БНСУ-ын Үндэсний Ассемблейн дарга Ү Вон Шиг болон тус улсын Үндэсний Ассамблейн гишүүд Со Сам Сог, Ку Мин Жон, Ким Сан Үг нар Монгол Улс дахь айлчлалаа эхлүүлсэн. Монгол-БНСУ парламентын найрамдлын бүлгийн дарга Ж.Чинбүрэн Б.Мөнхсоёл, М.Мандхай гишүүдийн хамт төлөөлөгчдийг угтан авлаа. 

Тэд Байгаль дэлхийдээ хайртай сэтгэлээ илэрхийлж, хамтын найрамдлын бэлгэдэл болсон “Хамтын ойн төгөл”-д үзэсгэлэнт байгальд хамтдаа мод тарьж, Тэрэлжийн үзэсгэлэнт хөндийд морь унаж, “Монгол Бат-Ирээдүй” гэх малчин айлд зочлон, монгол ахуй, уламжлал, гүн сэтгэлийн дулаан харилцааг мэдрүүлсэн мартагдашгүй өдөр боллоо. Энэ айлчлал манай хоёр улсын харилцааг улам бэхжүүлэх шинэ гүүр болж байна хэмээн УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн тодотгов.