Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл
2013.11.06

Их зохиолчийн хөшөө бууриа сэлгэлээ

Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Тэргүүлэгчдийн ээлжит хуралдаанаар Үндэсний Соёл амралтын хүрээлэнд байрлаж байсан Монголын орчин үеийн утга зохиолын үндсийг тавигч, их зохиолч Дашдоржийн Нацагдоржийн хөшөөг нүүлгэн шилжүүлэх шийдвэр гаргасан билээ.

Тэгвэл уг шийдвэрийн дагуу энэ сарын 16-нд хөшөөг хуучин байрнаас нь буулгасан юм. Уг хөшөөг В.И.Лениний хөшөөний оронд буюу Улаанбаатар зочид буудлын өмнөх цэцэрлэгт хүрээлэнд шилжүүллээ. 

Долоон метр өндөртэй, есөн тонн жинтэй уг хөшөөний суурийн ажлыг хийж дуусгасан тул ийнхүү шинэ бууриндаа иржээ. Эргэн тойрондоо барилгаар хүрээлэгдсэн үзэгдэх орчин болон хамгаалалт алдагдсан хэмээн уг хөшөөг  шилжүүлсэн нь энэ аж.