Хуучин хуулиараа сонгууль явуулах хэрэгтэй
2015.06.11

Хуучин хуулиараа сонгууль явуулах хэрэгтэй

Байр суурь

Ш.ТӨМӨРСҮХ (Эрх чөлөөг хэрэгжүүлэгч намын дарга):

Манай нам хоёр сарын өмнө сонгуулийг 2012 оны хуулиар явуулах шаарддага хүргүүлсэн. Бид хуучин хуулиар нь явуулахыг дэмжиж байгаа. Сонгуулийн хуулийг өөрчлөхөөр сонгогчид будилчихдаг. Том намууд 2008,2012 онд сонгуулийн хуулийг өөрчилж будилуулсан. Харин бид намын нэрийг саналын хуудас дээр Дээд шүүхэд бүртгүүлсэн дарааллаар нь биш, нэг хуудаст багтаан нарны цацраг хэлбэрээр дугуйлж бичээч гэсэн санал гаргасан. Цувуулаад бичихээр сонгогчид дараагийн хуудсыг нь эргүүлж харахгүй саналаа өгчихдөг юм. Монгол Улсыг таван бүсэд хувааж, томсгосон тойргоор сонгууль явуулна.

Нэр дэвшигчийн ард намын нэрийг нь зооно гэх мэт хувилбар ярьж л байна лээ. Бас л сонгогчдын будилуулах зүйл шүү дээ. Том намууд өөрсдөө ашигтай хувилбарыг л гаргаж тавина. Ерөөсөө өөрсдөдөө ашигтай хувилбар гаргаж ирэхээр сонгуулийн хуулийг өөрчилсөөр ирсэн шүү дээ. Үүнийг би оюун санааны терроризм гэж нэрлэдэг. Санал авахын тулд сонгогчдын оюун санааг будилуулж байгаа учраас ингэж нэрлэдэг юм. Сонгуулийн хуулийг бүү өөрчлөөсэй гэж бодож байна.

Г.БАЯРСАЙХАН (УИХ-ын гишүүн): Хамтарч, нэгдсэн нөхдөөс хамаг зүйл шалтгаалах гээд байна

2012 оны сонгууль явуулсан хуулийг боловсруулах үед парламентад олонхийг бүрдүүлж байсан хоёр намын хүчний харьцаа нэлээд тэнцвэртэй байсан учраас тус хуулийг боломжийн гэж би л лав хувьдаа үнэлдэг. Ард түмэн улс төрийн намын ард хэсэг, бүлэг хүн нуугдан төрд шургалж, бодлогод нөлөөлж байгааг шүүмжилдэг. Одоо хүчин төгөлдөр буй Сонгуулийн хуулийн дагуу УИХ-ын нийт гишүүний 48-ыг нь ард түмнээс шууд сонгож байгаа нь Үндсэн хуультай нийцэж байгаа.

Сүүлийн үед эдгээрийг жижигсгэж, задлах талаар ярьж байгааг би дэмждэггүй. Ингэвэл мөнгөтэй хүмүүс нь хороо хороогоор нь санал худалдаад авчихна Шүү дээ. Тойргийг томоор нь үлдээх ёстой. Нөгөө талаас үлдсэн 28-аас жагсаалтын дээгүүр бичигдсэн хүмүүст илүү боломж бий болдог. Тиймээс ч үүний төлөө нам дотроо өрсөлдөж, тэмцэлддэг.

Энэ мөн л ард түмний шүүмжлэлийн бай болж буй асуудал. Жагсаалтад бичсэн дарааллаар бус, тэндээс ч бас хүнийг нь харж сонгох боломжтойгоор ирэх сонгуулийг зохион байгуулбал зүйтэй. Үүнээс гадна сонгуулийн хугацааг багасгах, нэг дор зохион байгуулахыг дэмжиж байна. Дөрвөн жилд ганц зун л сонгуулиар амьсгалъя л даа. Эцэст нь хэлэхэд Ардын нам Засгийн газарт ажил хэрэгчээр хамтарч чадвал Сонгуулийн болон бусад хүлээлт үүсгэсэн хуулийг баталчих байх. Хамтарч, нэгдсэн нөхдөөс хамаг зүйл шалтгаалах гээд байна.

Л.БОЛД (УИХ-ын гэшүүн): Намыг нь ч, хүнийг нь ч харж сонгох учиртай

Сонгуулийн хуульд томоохон реформ хийхийн тулд одоогийн хуулиа шинэчлэх ёстой гэдэгтэй санал нийлдэг. 48:28 гэсэн хувилбар сонгуулийн шинэчлэл рүү хийсэн алхмуудын зөвхөн нэг нь. Сонгуулийн тогтолцоонд пропорциональ элемент орж ирэх нь ч зөв.

Одоогийн тогтолцооны пропорциональ элемент болох нэрийн жагсаалтын дагуу гишүүн болдог нь төлөөллөө шууд сонгох Үндсэн хуулийн зарчимтай зөрчилддөг. Намыг нь харж сонгож болно. Гэхдээ давхар хүнийг нь харж сонгох учиртай. Ардчилсан Үндсэн хууль баталж байхад I Монгол Улс хоёр сая хүнтэй байсан." Одоо гурван сая хүнтэй. Энэ нь ард түмний төлөөлөл, харьцаа холдож байгаа хэрэг.

Эсвэл парламентаа хоёр танхимтай болгох ёстой. Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төсөл боловсруулах Ажлын хэсгийн гишүүний хувьд хэлэхэд, бид хоёр танхимтай парламенттай болох талаар тэгтлээ ярихгүй байгаа. Магадгүй ирээдүйд ингэж өөрчлөхийг үгүйсгэхгүй. Харин хүн амынхаа тоонд нийцүүлж парламентын гишүүний тоог нэмье гэж нэлээд ярьж байгаа. Үүнийг ч би дэмжиж байна. Төрийн эрх барих дээд байгууллагын гишүүдийн тоо нэмэгдэх нь тийм буруу зүйл биш.