Төр тогтвортой бол төгрөг ч бас тогтвортой болдог. Төгрөг нь тогтворжихоор түмний амьдрал сайжирдаг. Энгийн бөгөөд гарцаагүй үнэн бол энэ.
Хэлэхээс илүү хийх нь, хямралыг давах нь, хагарсныг эвлүүлэх нь өнөөдөр хамгаас чухал байна.
Үндэснийхээ өв соёлыг дээдэлж, үр хойчдоо өвлүүлэн үлдээхийг эрхэмлэдэг, моринд дуртай монгол хүн миний Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшсэний учир шалтгаан, зорилго эрмэлзэл энэ билээ.
Эвтэй Монгол-Ээлтэй төрийн төлөө эвлэж хамтдаа зүтгэцгээе” сонгуулийн сурталчилгааны нээлтийн үгнийхээ төгсгөлд онцлон хэллээ.
Монгол Ардын Намын Сонгуулийн төв штаб