2018.04.20
Генералууддаа хүндэтгэл үзүүллээ
Анх 1944 оны дөрөвдүгээр сарын 28-ны өдөр БНМАУ-ын Ардын сайд нарын Зөвлөлийн тогтоолоор цэргийн гарамгай 11 зүтгэлтэнд генерал хэмээх цэргийн дээд цол олгосон түүхтэй.
Тиймээс Монгол Улс жил бүрийн энэ өдрийг “Генералуудын өдөр” хэмээн эдүгээ 74 дэх жилдээ тэмдэглэж байна.
Сүхбаатар дүүргийн Засаг дарга, Засаг даргын Тамгын газраас энэхүү түүхт өдрийг угтан дүүргээсээ төрөн гарсан генерал цолтнуудад хүндэтгэл үзүүлж, хүлээн авлаа.
Энэ үеэр Засаг дарга Х.Болормаа “...энэхүү түүхэн өдрийг угтан эрхэм хүндэт генералуудтайгаа уулзаж байгаадаа баяртай байна, та бүхэн маань бидний төдийгүй Монгол Улсын бахархал юм” хэмээгээд эрүүл энх, аз жаргал, ажил хөдөлмөрийн өндөр амжилт хүсэн ерөөлөө.
Тус дүүрэгт өнөөдрийн байдлаар 15 генерал цолтон байна.