2018.05.16
Сүхбаатар дүүргийн хэмжээнд 69 өрхийн 954 малыг нүүлгэн шилжүүлээд байна
Засаг дарга Х.Болормаа зөвшөөрөгдсөн бүс рүү малыг нүүлгэн шилжүүлэх ажлыг зохион байгуулах дүүргийн Ажлын хэсэгтэй шуурхай хурлыг 19 дүгээр хороонд хийлээ.
Шуурхай хуралд нийслэлийн ХХААГ-ын Эрчимжсэн мал аж ахуйн хэлтсийн дарга Н.Баярсайхан болон Ажлын хэсгийн бүрэлдэхүүн, 13-20 дугаар хорооны Засаг дарга нар оролцов. Дүүргийн хэмжээнд 189 өрхийн 3130 мал тоологдсон. Өнөөдрийн байдлаар 69 өрхийн 954 малыг нүүлгэн шилжүүлээд байна.