"Хүчирхэг Монгол" спорт, урлагийн өдөр болж байна
2018.09.02

"Хүчирхэг Монгол" спорт, урлагийн өдөр болж байна

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн ивээл дор Идэвхитэй амьдралын хэв маяг - Эрүүл ирээдүй уриатай "Хүчирхэг Монгол" спорт, урлагийн өдөр Д.Сүхбаатарын талбайд болов.

МУ-ын Ерөнхий сайд У.Хүрэлсүх арга хэмжээг нээж хэлсэн үгэндээ, "Монгол Улсын хөгжлийн үндэс бол эрүүл, спортлог монгол хүн юм. Азийн наадамд медаль хүртсэн тамирчидаа магтан алдаршуулж энэхүү арга хэмжээг зохион байгуулж байна. Өчигдөр эрдмийн баяр болж улсын маань намрын их ажлууд эхэлж байгаа. Тэгвэл өнөөдрийг спорт, урлагийн баяр болгож тэмдэглэхийг санаачилж Ард түмэндээ үлгэр дуурайлал болж явдаг Спорт, урлагийн алдартнууддаа зориулан тэмдэглсэн байна.

Өдөрлөгт урилгаар БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа, Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл, БХЯ-ны газрын дарга Г.Сайханбаяр зэрэг албаны хүмүүс оролцлоо.

Тус өдөрлөгт Спортын олон тэмцээн уралдаан болохоос гадна Эрүүл мэнд, спортын холбоодтой хамтран ажилладаг байгууллагууд бүтээгдэхүүн үйлчилгээгээ танилцууллаа.