2020.12.04

Б.Бейсен: Замын сангийн хөрөнгийн зарцуулалтад нарийн хяналт хэрэгтэй байна

УИХ-ын чуулганы өнөөдрийн /2020.12.04/ хуралдаанаар Монгол Улсын Ерөнхий сайдын мэдээлэл: Зам тээврийн салбарт хэрэгжиж байгаа бүтээн байгуулалтын ажлын явцын талаар танилцуулж байна. 

Хуулийн хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүд асуулт асууж, санал хэллээ. 

УИХ-ын гишүүн Б.Бейсен:

Төмөр замын бүтээн байгуулалтыг урьд овоолсон шороо гэж ярьдаг байсан. Газар дээр нь очиж үзээд Монголчууд өөрийн гараар Төмөр замын бүтээн байгуулалт хийж чаддаг юм байна гэдгийг харлаа. Том хэмжээний бүтээн байгуулалт болсон байна. 440-өөд км зам тавьсан байна. Цаашдаа байгалийн баялагыг тээвэрлэхэд нэлээн жинтэй хувь нэмэр оруулах байх гэж бодож байна.

Нөгөө талаар Баян-Өлгийтэй холбоотой асуудал тавья. Баян-Өлгийн Нисэх онгоцны буудлын асуудал байгаа. Зураг төсөл нь гарчихсан. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд хүртэл очиж танилцсан. Одоо энэ талбай дээрээс ачаагаа авдаг ганц аймаг юм. Нөгөө талаар замын Олон улсын хямдралтай талбайн өргөтгөлийн зураг төсөл гарчихсан. Үүнд хөрөнгө оруулалт хийгдэх үү?

Цагааннуур Улаанбайшингийн Олон Улсын чиглэлийн автозам байгаа. Сая үерийн үеэр гүүр нь эвдэрээд зам хаагдсан. Үүний төсөв ирэх жил хийгдэх үү? Стратегийн чухал ордуудын нэг нь Асгат орд байгаа. Энд хатуу хучилттай зам тавигдах уу? Үүнд ямар бодлого баримталж байна. 

Зам тээврийн сайдаас асуухад аймгууд дээр Замын сангийн хөрөнгө гээд байдаг. Тэрбум, хагас тэрбум төгрөг байна. Аймгийн ИТХ нь энэ хөрөнгийг зүй бусаар зарцуулдаг. Үүн дээр хяналтгүй байдаг. Нөгөө талаар аймгууд дээр хатуу хучилттай замууд чанаргүй тавигддаг. Бас Зам тээврийн яамны шалгалт, дүгнэлт гарсан байгаа. Үүн дээр хэзээ шалгалт хийх вэ?

Түүний асуултанд Зам тээврийн, хөгжлийн сайд Л.Халтар хариуллаа. 

Аймгийн төвийн Нисэх онгоцны буудал дээр их засварын ажил энэ дөрвөн жилд хийгдэнэ. Баян-Өлгий тойрсон 18.8 км, Цагааннуурын 25.8 км зам 2022 онд дуусна. Санхүүжилт бүрэн шийдэгдсэн.