2021.01.27
Ж.Сүхбаатар: Орлогогүй болсон айл өрхийн асуудал хүнд байна
УИХ-ын чуулганы \2021.01.27\ нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын Ерөнхий сайдаар томилох тухай асуудлыг хэлэлцэж байна.
Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, хариулт авлаа.
УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар:
Жендерийн эрх,тэгш эрхийн талаар.2011 онд гишүүн байхдаа баталж байсан. Ковотын хэмжээг яг 15 хувь гэхгүй шинэ Засгийн газрыг бүрдүүлэхдээ нэмэгдүүлэх тал дээр анхаараарай. УИХ дахь эмэгтэйчүүдийн бүлгийн байр суурийг дэмжиж байгаа. Оюунтолгойн асуудал дээр нэг тал байх ёстой.
2010 онд Засгийн газарт эрх олгоход нь байсан хүний хувьд 1,5 тэрбум доллар төлөөд Монгол улс 34 хувьдаа бүрэн эзэн болоод цаашдаа зардал хуваана гэж ойлгоогүй. Тийм тогтоол гараагүй шүү. Орлогогүй болсон айл өрхийн асуудал хүнд байна.Хүүхдийн мөнгөнөөс гадна мөнгөн болон мөнгөн бус дэмжлэг хэрэгтэй байгаа.Үүнийг анхаарах хэрэгтэй.
Сэтгүүлч
Сэтгүүлч Ц.Соёлмаа soyolmaa@vip76.mn