2021.12.28
Н.Наранбаатар: Төсөл хэрэгжүүлэхдээ байгаль орчинд хор хохирол багатай байлгахад анхаарах ёстой
УИХ-ын Үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны хуралдаанаар Засгийн газарт чиглэл өгөх тухай Байнгын хорооны тогтоолын төслийг хэлэлцлээ.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асуулаа.
УИХ-ын гишүүн Н.Наранбаатар:
Эрдэнэс тавантолгой компани А6 төлөвлөгөө ТУЗ-аараа батлагдсан уу? 11 Ихнаяд гэдэг бол 2020 оны Улсын төсвийн хэмжээний мөнгө, үүнийг ганцхан ТУЗ шийдээд явж болох уу? Цаашдаа энэ төсвийг УИХ-аар орж ирж батлуулах уу? Миний хувьд тойргийн гишүүний хувьд хүний эрүүл мэнд, байгаль хамгаалалт тал дээр цаашдаа нилээн юм ярих байх. Энэ том төсөл хэрэгжсэнээр хүмүүсийн нийгэмд нөлөөлөх олон асуудал яригдана.
Эхнээсээ Цогтцэций сумын тоосжилт яригдаж байна. Цаашдаа энэ асуудалд дээр яаж ажиллах төлөвлөгөөтэй байгаа вэ? Томоохон төслийг хөдөлгөхөд эрчим хүч, усны асуудал бий. Ирэх онд замын асуудлыг хэзээ шийдэж төмөр зам ашиглах вэ? Нэг төсөл хэрэгжих гээд байгаль орчин маш их сүйдэж байна. Ийм асуудал дээр яаж анхаарч ажиллах төлөвлөгөө байгаа вэ?
Түүний асуултад ажлын хэсгийн гишүүд хариуллаа.
Сэтгүүлч
Сэтгүүлч Ц.Соёлмаа soyolmaa@vip76.mn