Баруун бүсэд тавигдаж буй зам дээр түр саатаж хэдэн замчидтайгаа хууч дэлгэлээ. Замын туслах ажилтан нийгмийн даатгалаа төлөөд сардаа гар дээрээ 1.800.000-3.500.000 төгрөг авдаг гэнэ. Харин замын инженер туршлага, ур чадвараасаа хамаараад 3.500.000-7.000.000 төгрөгийн цалин авдаг аж. Замын ажилд орон нутгийн залуусыг авдаг ч ихэнх нь анхны цалингаа ч авалгүй ажлаас шантраад алга болдог гэцгээв.
Тэдэнтэйгээ хэдхэн хором хөөрөлдсөн ч зам тавилцаж, замын компани удирдаж явсан залуу эрмэг үедээ эргэж очсон мэт сэтгэлд нэг л өег сайхан. Би энэ хүмүүсийг амьдралд зам тавигчид гэж хэлнэ. Тэд хөдөөд, хөгжилд бас өөрийнхөө болоод өрөөл бусдын амьдралд зам тавьсаар л...
Эх сурвалж: