“Хуулийн засаглал ба шударга ёс” үндэсний чуулган болж байна
Ерөнхий сайд Н.Алтанхуяг “Хуулийн засаглал ба шударга ёс” үндэсний чуулганд оролцож үг хэллээ.
2013.05.17

“Хуулийн засаглал ба шударга ёс” үндэсний чуулган болж байна

Ерөнхий сайд Н.Алтанхуяг “Хуулийн засаглал ба шударга ёс” үндэсний чуулганд оролцож үг хэллээ.

Энэ чуулганд Монгол Улсын Засгийн газар, Хууль зүйн яам, Боловсрол, Шинжлэх ухааны яам хамтран зохион байгуулагчаар оролцож байгаа юм.

Хууль сахиулах тогтолцооны шинэтгэл, авилгагүй нийгмийн төлөөх түншлэл, ардчилсан боловсрол иргэнийн оролцоо, шүүх эрх мэдлийн шинэтгэл зэрэг хууль зүйн салбарын олон асуудлаар  хэлэлцэж байгаа энэ чуулганд Монгол Улсын Засгийн газар, Хууль зүйн яам, Боловсрол, Шинжлэх ухааны яам хамтран зохион байгуулагчаар оролцож байгаа юм.

Шинэчлэлийн Засгийн газрын хийж хэрэгжүүлэхээр зорьж байгаа гол ажлуудын нэг нь хүнд суртал, авилга хээл хахуулийг устгах, шударга ёс тогтоох явдал юм. Шударга бус явдал өнөөдөр монголын нийгэмд газар авсан байна. Өөрийн  гэсэн онгоцтой болчихоё гэхээсээ илүү МИАТ-ын мөнгийг яаж зувчуулах вэ гэсэн санаатай хүн олон болсон байна.

Дорнодынхоо газрын тосыг боловсруулаад шатахуунтай болъё гэж бодохоосоо өмнө нефтийн бүтээгдхүүнийг ганцхан компаниас авч байгаад үнийг нь өсгөж дундаас нь хэдэн төгрөг авчихая гэсэн бодолтой хэсэг бүлэг бий болсон байсан нь нууц биш. Ийм шударга бус зүйлээс хурдан салж, хуулийн өмнө иргэн бүр адилхан байх нөхцлийг бүрдүүлэхэд энэ удаагийн чуулган ач тусаа өгнө гэдэгт итгэлтэй байна.