Өнгөрсөн хугацаанд ч дээрх хуулийн төслүүд улс төрийн намуудын анхаарлын төвд байсан юм. Харин МАН-ын удирдах зөвлөл болоод УИХ дахь МАН-ын бүлгээс 2016 оны сонгуулийг ямар тогтолцоотойгоор явуулах тухай ард түмний санал асуулга явуулах хүсэлтийг Засгийн газарт хүргүүлсэн байна. Гэхдээ энэ нь бусад намын эсэргүүцэлтэй тулгараад байгаа юм.