УИХ-ын гишүүн, байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгы хорооны дарга Л.Эрдэнэчимэг
2016.02.18

Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо бол миний мэргэжлийн ажил

“Ам Нээвэл” нэвтрүүлгийн зочноор УИХ-ын гишүүн,  байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгы хорооны дарга Л.Эрдэнэчимэг оролцож байна.

Байнгын хорооны дарга болоод удаагүй байна. Даргаар сонгогдоход хичнээн өрсөлдөгчтэй байсан бэ?

- МАН засгаас гарсны дараагаар  АН-ын бүлэг дээр байнгын хороод дээр хэнийг томилох яриа хийгдсэн. Намын бүлгийн хурал дээр би өөрийнхөө нэрийг дэвшүүлсэн учраас өрсөлдөх хүн гараагүй. Өөрийгөө нэр дэвшүүлээд энэ албыг авсан.

Сонгуулийн жилд хэдхэн сарын хугацаа үлдэж байна. Таны хувьд яагаад хэдхэн сарын хугацаатай албанд томилогдох хүсэлтэй байсан бэ?

-Би өөрөө биологич мэргэжилтэй, доктор зэрэгтэй. Экологийн эрх зүйч мэргэжилээр хоёр дахь мэргэжилээр төгссөн. Яг нь байгаль орчин гэдэг бол миний мэргэжил. Мал аж ахуйн эрдэм шинжилгээний хүрээлэнд анх ажиллаж байсан. Хөдөө аж ахуйн чиглэлэд миний ажлын анхны гараа эхэлж байсан. Өөрийн мэргэжлийн ажил бол байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн ажил мөн. Тиймээс энэ байнгын хорооны гишүүнээр гурван жил дарааллан ажилласан.

Биеологич мэргэжилтэй хүн яаж яваад улс төрд орчихсон бэ? Хэн нэгэн таньд зөвлөсөн үү?

-Улс төрийн түүх 1989 оноос эхлэлтэй. Болгарт оюутан байсан. Зүүн Европт анхны ардчилалыг салхи үлээж байсан үе. Тэр үед Э.Бат-Үүл даргаас МАХ-ны салбар зөвлөл Болгарт байгуулах томилолтыг гардаж авч байсан. 1990 оны 3-р сард Болгарт Ардчилсан холбооны салбарыг байгуулаад элчин сайдын яаманд өргөх бичиг барьж анхны цуглааныг элчин сайдын яаманд хийж байсан. Эндээс залуу насны анхны улс төрийн гараа эхэлсэн юм.

Бүрэн эхээр нь бичлэгээс ...

/2-р хэсэг/

/3-р хэсэг/

/4-р хэсэг/