Я.Содбаатар: Төсвийн алдагдлыг бага хүүтэй мөнгөөр санхүүжүүлнэ
УИХ дахь МАН-ын бүлгээс Монгол Улсын 2017 оны төсвийн төсөлд санал дүгнэлт боловсруулах Ажлын хэсгийг байгуулсан бөгөөд бүлгийн дэд дарга Я.Содбаатар ахалж буй. Энэ талаар УИХ дахь МАН-ын бүлгийн дэд дарга Я.Содбаатартай ярилцлаа. Тэрбээр төсвийн алдагдлыг бууруулахын тулд алдагдалтай ажилладаг төрийн өмчит компаниудыг хувьчлах бодлого баримталж байгааг онцолсон юм.
-МАН-аас 2017 оны төсвийн төсөлд санал дүгнэлт боловсруулах Ажлын хэсгийг байгуулсан. Ажлын хэсэг санал дүгнэлтээ гаргасан уу?
Засгийн газраас өргөн мэдүүлсэн Монгол Улсын 2017 оны төсөв чамбай төсөл болсон. Гэхдээ хэлэлцүүлгийн шатанд гишүүдээс гаргасан саналыг тусгаад илүү чамбайруулан батлах байх. Бүлгээс гаргасан Ажлын хэсэг өнгөрсөн хугацаанд төсвийн төсөл дээр ажиллаад зарчмаа тохирсон. Бүлгийн хуралдаанаар хэд хэдэн асуудал шийдчихвэл улс төрийн шийдвэрүүд нь гарна гэж бодож байна.
Энэ долоо хоногт Монгол Улсын 2017 оны төсвийн төслийн хоёрдугаар хэлэлцүүлгийг Байнгын хороо болон чуулганы нэгдсэн хуралдаанаар хийнэ. Хоёрдугаар хэлэлцүүлэг бол төсвийн гол хэлэлцүүлэг байдаг. Засгийн газар 2017 оны төсвийн алдагдлыг 9.9 хувь байхаар тооцоолсон. Ирэх онд шинээр барилга барихгүй. Төсвийн орлогыг дайчлах чиглэл дээр нэлээд анхаарсан төслийг Засгийн газар өргөн барьсан.
-Ажлын хэсэг төсвийн төсөлд ямар өөрчлөлт оруула- хаар бэлтгэж байгаа вэ?
УИХ-ын Төсвийн байнгын хороо болон намуудын бүлэг дээр Ажлын хэсэг ажиллаж байна. Мөн үндсэн гурван зарчим баримталж байгаа. Нэгдүгээрт, бид төсвийнхөө үзүүлэлтийг сайжруулах ёстой гэж үзэж байгаа. Ингэснээр Монгол Улсын зээлжих зэрэглэл өсөхөөс гадна нэр хүндэд их чухал.
Энэ утгаараа төсвийнхөө гол үзүүлэлтүүдийг сайжруулах чиглэлд Ажлын хэсэг анхаарна.
Нэн тэргүүнд төсвийн алдагдлыг 2-3 функтээр буулгах боломжийг эрэлхийлж байна. Өөрөөр хэлбэл, 600 тэрбум төгрөгийн хэмнэлт гарна гэсэн үг. Хоёрдугаарт, төрийн өмчийн компаниудын үйл ажиллагааг сайжруулж, ашигтай ажиллах тал дээр анхаарч байна. Өнөөдрийн байдлаар төрийн өмчийн 89 компани бүртгэлтэй байна. Эдгээр компанийн 70 орчим хувь нь алдагдалтай ажиллаж байгаа гэсэн тооцоо бий.
Шаардлагатай тохиолдолд алдагдалтай ажиллаж байгаа компаниудыг хувьчлах асуудлыг ярьж байгаа. Гуравдугаарт, төсвийн ерөнхийлөн захирагч нарын зардлыг танах, хэмнэлтийн горимд шилжүүлэх чиглэлд анхаарч байна. Тодруулбал, төсвийн ерөнхийлөн захирагч нарын зардал дээр нэг хувийн хэмнэлт хийхээр ярьсан. Өмнө нь бид дандаа урсгал зардал дээр хэмнэлт хийж байсан.
Шаардлагатай бол алдагдалтай ажиллаж байгаа нь хувьчлах асуудлыг ярьж байгаа
Энэ удаад нийт зардал дээр хэмнэлт хийхээр хэлэлцэж байна. Үүнээс гадна өнгөрсөн жилүүдэд Монгол Улсын төсвийн сахилга бат алдагдсан. Өөрөөр хэлбэл, Монголбанк болон Хөгжлийн банк бусад эх үүсвэрээр санхүүжилт хийж, төсвийн сахилга батыг алдагдуулсан. Үүнийг Монгол Улсын нэгдсэн төсөвт оруулах ажлыг хийж байна. Мөн тооцоо судалгаа муутайгаар концессын гэрээгээр^их хэмжээний барилга барьсан. Энэ нь төсөв дээр ачаалал өгч байна. Тиймээс концессын гэрээгээр барьж байгаа барилга, байгууламжид хяналт тавьж, санхүүжилтийн асуудлыг эргэн харах ёстой гэж үзэж байгаа.
-Төсвийн ерөнхийлөн захирагч нарын зардлыг танах, хэмнэлтийн горимд шилжүүлснээр хэдэн төгрөг хэмнэх вэ?
Монгол Улсын 2017 оны төсвийн зарлага 8.4 их наяд төгрөгөөр хэмжигдэж буй. Үүнээс халамж, тэтгэвэр, тэтгэмжээ хасаад 60-70 тэрбум төгрөгийн хэмнэлтийн асуудал бий. Өмнө нь урсгал зардлаа танаад яваад болж байсан. Харин өнөөдрийн хувьд бичиг хэрэг, гадаад, дотоод томилолт болон халаалт зэрэг урсгал зардалд танах зүйлгүй болсон.
Товчхондоо, төсвийн ерөнхийлөн захирагч нарын цалингаас эхлээд танана гэсэн үг. Нөгөө талаас төсөв нь орон тоог цалинжуулах хэлбэрээр яваад байгаа. Үүнийг үр дүн санхүүжүүлэх чиглэл рүү шилжүүлж байгаа. Товчхондоо,
төсвийн ерөнхийлөн захирагч нарын эрх мэдлийг нэмэг- дүүлээд үр дүн гарч байгаа тэр хэмжээгээр санхүүжүүлнэ гэсэн үг. Хэдэн хүнтэй ажиллах вэ, ямар асуудалд илүү санхүүжилт хийх вэ гэдэг нь төсвийн ерөнхийлөн захирагч нарын эрх мэдлийн асуудал болно.
-ОУВС-гийв төлөөлөгчид манай улсад ажиллаж буй. Монгол Улс ОУВС-гийн “Стэнд бай” хөтөлбөрт хамрагдах уу?
ОУВС болон Олон улсын байгууллагуудтай одоогоор хэлэлцээ хийж байна. Өнөөдрийн байдлаар ОУВС-гийн техникийн албаныхан ажил- лаад долоо хонож байна. Дахиад долоо хоног үлдсэн. Үүний дараа Монгол Улсад хэрэгжүүлэх хөтөлбөрийн саналаа гаргана. Төсвийн алдагдал хүндрэлтэй байгаа үед зээл авахаас өөр аргагүй байгаа. Тиймээс гадаад талдаа нээлттэй ажиллаж байж энэ хямралыг давж чадна.
Нөгөө талдаа сүүлийн жилүүдэд төсвийн өндөр алдагдалтай явсан. Энэ алдагдлыг дотоодын буюу Засгийн газар 15,16хувийн хүүтэй бонд гаргаж санхүүжүүлээд яваад байсан. Энэ нь эргээд зээлийн үйлчилгээний төлбөрийг өндөрсгөж, төсөв дээр маш их ачаалал өгч байна. Тиймээс төсвийн алдагдлаа бага хүүтэй мөнгөөр санхүүжүүлэх ёстой. Одоогийн байдлаар хэдий хэмжээний зээл авах вэ гэдэг асуудлыг ярьж эхлээгүй байна.