2021.01.07
Г.Дамдинням: Шүүгчийн шударга ажиллах боломжийг бүрдүүлсэн ямар заалт орсон вэ?
УИХ-ын нэгдсэн хуралдаан
Монгол Улсын шүүхийн тухай
УИХ-ын чуулганы өнөөдрийн \2021.01.07\ нэгдсэн хуралдаанаар Засгийн газраас 2020 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр өргөн мэдүүлсэн Монгол Улсын шүүхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэж байна.
Хуулийн төсөлтэй холбогдуулан гишүүд асуулт асууж байна.
УИХ-ын гишүүн Г.Дамдинням:
Хууль бус үйл ажиллагаанууд хэний нөлөөгөөр хийгддэг вэ? Томилогдохоос нь халагдах, чөлөөлөгдөх өргөдлийг нь хугацаагүйгээр томилдог. Хурал хийгээд сууж байхад нь чөлөөлөх шийдвэр нь гарсан байдаг яриа яваад байна. Үүнийг УИХ шалгаж, цэгцлэх цаг болсон. Улстөрийн нөлөөлөл, шударга бусын хонгилийг бүтээгээд байгаа системийг нураах тал дээр шүүгч нарын нөлөөлөл, дарамтанд ордог, шүүх прокорорын өндөр албан тушаалтнуудын эрх чөлөөтэй, шударга ажиллах боломжийг нь бүрдүүлсэн өөрчлөлт ямар юм орсон бэ?
Түүний асуултанд Хууль зүйн байнгын хорооны дарга С.Бямбацогт хариуллаа.
Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн нэг суурь зарчим бол эрх мэдэл хуваах, засаглалын тэнцвэртэй байдлыг бий болгох чиглэлд тодорхой өөрчлөлт орсон. Хуулийн хэрэгжилтэнд хяналт тавих эрхээ эдэлнэ. Хууль тогтоох бүрэн эрхтэй, хуулийн хэрэгжилтэнд хяналт тавих. Энэ чиглэлд өнгөрсөн хугацаанд Парламент харьцангуй сул ажиллаж ирсэн.
Хуулийн мэдээ
ХЗБХ-ны хуралдаан
УИХ-ын нэгдсэн хуралдаан
2021
01.14
НББСШУБХ-ны хуралдаан
2013
01.04
2012
12.24