Чуулганыг угтаж урьдчилсан хэлэлцүүлгүүд өрнөж буй бөгөөд өнөөдөр “Аж үйлдвэржилтийн сэргэлт” сэдэвт хэлэлцүүлэг боллоо. Хэлэлцүүлгийн үеэр болсон “Хайгуул, олборлолт, хүнд үйлдвэрлэл” сэдэвт дэд хэлэлцүүлэгт “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Ганхуяг панелистаар оролцов.
“Эрдэнэс Тавантолгой” ХК компанийн дунд хугацааны “А6-20” бизнес төлөвлөгөөг батлуулж, төлөвлөгөөний хүрээнд бүтээн байгуулалтын төсөл хөтөлбөрүүдээ эхлүүлээд байгаа юм.