Польш улстай авто тээврийн хэлэлцээр байгуулж Европ руу гарах гарцаа нэмэгдүүллээ
2023.04.25

Польш улстай авто тээврийн хэлэлцээр байгуулж Европ руу гарах гарцаа нэмэгдүүллээ

Манай улсад Төрийн айлчлал хийж буй БНПУ-ын Ерөнхийлөгч Анджей Дудагийн айлчлалын хүрээнд БНПУ-тай Авто тээврийн хэлэлцээрт гарын үсэг зурлаа.

Ингэснээр Польш Улсаас

  • Хүнсний бүтээгдэхүүн
  • Барилгын материал
  • Жимс жимсгэнэ
  • Эм эмийн бүтээгдэхүүн
  • Эмнэлгийн тоног төхөөрөмж
  • Гоо сайхны бүтээгдэхүүн импортоор авах асуудал улам хялбар болно.

Монгол Улсаас Польш Улс руу

  • Ноолууран болон сүлжмэл бүтээгдэхүүн
  • Бог малын өлөн гэдэс
  • Тэмээний ноосон хөнжил болон бусад бараа бүтээгдэхүүн экспортлох боломж өргөжинө

Монголын тээвэрчид Европын орнуудад тээвэр хийх боломж улам нэмэгдэнэ.

Мөн ойрын үед Чех, Гүрж, Словак, Холбооны Бүгд Найрамдах Герман, Хорват, Словени, Итали, Австри зэрэг хэд хэдэн улстай автотээврийн хамтын ажиллагааг хөгжүүлэх чиглэлээр ажиллаж байна.