Монгол улсын талаас Хөдөө аж ахуйн түүхий эдийн болон бүтээгдэхүүний дахин боловсруулалтыг нэмэгдүүлэх боломжийн талаар Дархан арьс шир ҮТП, үр тариагаар бордсон дээд зэрэглэлийн үхрийн мах экспортлох боломжийн талаар Мийтагро ХХК, цагаан идээг экспортод гаргах боломжийн талаар Тэсо ХХК тус тус танилцуулга хийлээ.
Сүүлийн жилүүдэд Өвөр Монголыг Хятад улсын газар тариалан, мал аж ахуйн голлох бааз газар болгохоор зорин ажиллаж байгаатай холбогдуулан төслүүдээ танилцуулав.
ӨМӨЗО орчин үеийн газар тариалан, мал аж ахуйн үйлдвэрлэлийг хөгжүүлэх, сүүний үйлдвэрлэл, махны үхэр, хонь, эрдэнэ шиш, төмс, ноос ноолуур, малын тэжээл зэрэг долоон том аж үйлдвэрийн салбарыг идэвхтэй бий болгон хөгжүүлэхээр зорьж байна.
Одоогийн байдлаар жилдээ 20 тэрбум кг үр буудай, 1.5 сая тонн мах махан бүтээгдэхүүн болон 5 сая тонн сүүг гадагш бусад мужид нийлүүлж нийт Хятад улсын хонины махны 1/5, үнээний сүү 1/5, үхрийн махны 1/10, ноолуурын 2/5, малын тэжээлийн 1/6 болон 1/10 олон үр тарианы шошны хэрэглээ Өвөр Монголоос хангагдаж байна.
Эх сурвалж: