2024.02.24

Б.Баярсайхан: МҮОНРТ-ийн хандивын аяныг дэмжинэ

Аймгийн хэмжээнд 15 сумын 54 баг цагаан зудтай. 9 сумын 31 баг цагаанаар зудархуу байна. Тосонцэнгэл сумын хэмжээнд цасны дундаж зузаан 20-26 см, гуу жалгандаа 40-100 см цастай байна. Салхи шуурганы улмаас зарим газартаа цас нилээд хатуурсан нөхцөл байдалтай байна.

Сумын хэмжээнд нийт мал сүргийн 9.8 хувь буюу 13025 толгой мал зүй бусаар хорогдсон байна.