Харин ерөнхий менежерээр УИХ-ын дэд дарга Я.Санжмятав томилогджээ. УИХ-ын дэд дарга Я.Санжмятав УИХ-ын гишүүнээр гурвантаа сонгогдон ажиллаж байгаа бөгөөд 2016 оноос УИХ-ын дэд даргаар ажиллаж байгаа юм.
Түүнчлэн Хөдөлмөрийн сайд, Завхан аймгийн Засаг дарга, УИХ-ын Байгаль орчин, хүнс хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга, АН-ын Санхүүгийн асуудал эрхэлсэн нарийн бичгийн дарга зэрэг төрийн болон улс төрийн албан тушаал хашиж байсан туршлагатай юм байна.