Р.Чингисийн оронд Ж.Сандагсүрэнг Д.Сумъяабазарын нэгдүгээр орлогчоор томилно
2021.11.03

Р.Чингисийн оронд Ж.Сандагсүрэнг Д.Сумъяабазарын нэгдүгээр орлогчоор томилно

Нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч Р.Чингисийг "Камертон" хамтлагийн тоглолттой холбоотойгоор үүрэгт ажлаас нь чөлөөлсөн. Түүний оронд нийслэлийн Хүний хөгжил, нийгмийн бодлого хариуцсан төслүүдийн орлогчоор ажиллаж буй Ж.Сандагсүрэнг томилохоор болсон байна. Харин Ж.Сандагсүрэнгийн оронд нийслэлийн Агаарын бохирдол хариуцсан төслүүдийн удирдагч З.Төмөртөмөө ажиллахаар болжээ.

Нийслэлийн МАН-ын тэргүүлэгчид 2020 оны аравдугаар сарын 27-нд хуралдаж, хотын дарга Д.Сумъяабазарын зургаан орлогчийг томилсон билээ. Тодруулбал, хотын даргын орлогчоор З.Төмөртөмөө, Б.Одсүрэн, Ж.Сандагсүрэн, Н.Баярчимэг, Д.Ихбаяр, Б.Сүхбаатар нарыг тус тус томилсон байдаг.

UBN