Өнгөрсөн дөрөвдүгээр сараас хойш тухайн бүс нутгийн 1.423 иргэн, аж ахуй нэгжийн газар болон үл хөдлөх хөрөнгийн үнэлгээг хийжээ. Үнэлгээний дүнг иргэдэд танилцуулж, гэрээ байгуулах ажил үргэлжилж байгаа бөгөөд одоогийн байдлаар 900 орчим нэгж талбартай гэрээ байгуулж, 564 иргэний нөхөх олговрыг олгох Нийслэлийн Засаг даргын Захирамж гарсан билээ.
Иймд эхний ээлжийн гэрээ байгуулж, нөхөх олговроо авсан иргэд үл хөдлөх хөрөнгөө нүүлгэн шилжүүлж, газраа чөлөөлж эхэллээ. Энэхүү төслийн төлөвлөлтийг 20 минутын хот зарчмыг баримталж, цогц байдлаар хийхээр зорьж буй. Ингэснээр иргэдэд төрийн үйлчилгээ ойртож, агаар болон хөрсний бохирдол буурч, автомашины түгжрэлийн асуудлыг тодорхой хэмжээнд шийдэж чадах юм.
Эх сурвалж: