Зөвлөлийн гишүүдийн хувьд үүссэн нөхцөл байдлын талаар болон Ерөнхий сайдад итгэл үзүүлвэл цаашид хэрхэн ажиллах төлөвлөгөөтэй байгаа талаар асууж, санал бодлоо солилцлоо.
“Монгол Улсын Ерөнхий сайдад итгэл хүлээлгэх тухай” тогтоолын төслийг 12:00 цагт ТББХ-оор хэлэлцэж, 14:00 цагт УИХ-ын нэгдсэн чуулганаар хэлэлцэнэ.
Мөн Зөвлөлийн хуралд Төрийн худалдан авах ажиллагааны газрын дарга Ц.Батзул оролцож, Худалдан авах ажиллагааны тухай хуулийн төслийн талаар, Монгол Улсын Шадар сайдын зөвлөх Г.Жавхлантөгс Хөрөнгө оруулалтын тухай хуулийн төслийн шинэчилсэн найруулгын талаар зөвлөлийн гишүүдэд танилцуулж, мэдээлэл өглөө.
Эх сурвалж: