МҮАН-ын Удирдах зөвлөл хуралдав
Монгол Үндэсний Ардчилсан Намын Удирдах Зөвлөлийн өргөтгөсөн хурал энэ оны 2 дугаар сарын 6-ны өдөр хуралдав. Хурлаар улс оронд тулгамдаж байгаа улс төр, нийгэм, эдийн засгийн асуудлаар санал бодлоо солилцож дараахь 2 асуудлаар байр сууриа илэрхийлэх нь зүйтэй гэж шийдвэрлэв.
Нэгдүгээрт, МҮАН нь МАХН-тай хамтран “Шударга ёс” эвсэл байгуулан 2012 оны УИХ-ын сонгуульд амжилттай оролцсон билээ. УИХ-д улс төрийн аль нэг нам дангаараа Засгийн газар байгуулах нөхцөл бүрэлдээгүй энэ эрх зүйн нөхцөлд “Шударга ёс эвсэл” Засгийн газрыг байгуулах, түүний тогтвортой байдлыг хангахад том үүрэгтэй явж ирсэн бөгөөд энэ бодлогоо дараагийн сонгууль болтол МҮАН үргэлжлүүлнэ. Харин МҮАН нь 2016 оны УИХ-ын сонгуульд “Шударга ёс” эвслийг энэ хэлбэрээр нь хадгалан оролцох боломжгүй гэж үзсэн байна.
Хоёрдугаарт, Ардчилсан Намын дарга З. Энхболдоос Монгол Үндэсний Ардчилсан Намд хандаж ирүүлсэн саналыг хэлэлцээд Удирдах Зөвлөл “Монгол Үндэсний Ардчилсан Нам нь Монгол улсын хөгжлийн эрх ашгийг урьтал болгож Ардчилсан Нам болон улс төрийн бусад нам, хүчинтэй хамтран ажиллахад бэлэн” гэдгээ илэрхийлжээ.
Намын хэвлэл, мэдээллийн алба