"Гаалийн болон НӨАТ-ын тухай" хуулийг боловсруулах цахим санал авч байна
2021.02.18

"Гаалийн болон НӨАТ-ын тухай" хуулийг боловсруулах цахим санал авч байна

Коронавирусын халдвартай цаг үед ААН-үүдийн ачааг хөнгөлөх зорилго бүхий "Гаалийн болон НӨАТ-ын тухай" хуулийн төслийг санаачлагч УИХ-ын гишүүн Ч.Ундрам хуулийн төсөл боловсруулах цахим системд саналаа өгөхийг уриаллаа.

Саналыг нээлттэйгээр авч байгаа бөгөөд дараах вебсайтуудад зочилж саналаа өгөх юм.

  • https://lawforum.parliament.mn/
  • https://lawmaker.parliament.mn/ 

Хөдөө аж ахуйн зориулалттай шинэ трактор, комбайн, машин мөханизмыг нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх хуулийн хугацаа 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөр дуусгавар болсон.

Иймд тариалан эрхлэхэд нэн шаардлагатай байгаа техник, тоног төхөөрөмж, бордоо, ургамал хамгааллын бодисыг эдийн засгийн хямрал, валютын өсөлттэй байгаа энэ үед нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлж байгааг үргэлжлүүлэх шийдвэр гаргаж, хөдөө аж ахуйн үйлдвэрлэл эрхлэгчдийг дэмжих шаардлагатай хэмээн төсөл санаачлагчид үзэж, уг хуулийн төслийг боловсруулсан байна.