УИХ-ын чуулганы /2025.10.09/-ний өдрийн хуралдаанаар “Төрөөс мөнгөний бодлогын талаар 2026 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцлээ. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асуув.УИХ-ын гишүүн, ХХААХҮ-ийн сайд Ж.Энхбаяр:2025 оны мөнгөний бодлого тавьсан зорилтынхоо хүрээнд амжилттай хэрэгжиж байна. Манай салбар арилжааны 10 банк, Монгол банктай хамтраад "Атрын IV" "Цагаан алт" гэсэн 2 том үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүллээ. Салбарын эзийн засгийн өсөлт 35,6%, ДНБ-д эзлэх хувь хэмжээ 3,6% буюу томоохон өсөлтийг гаргалаа. Мөнгөний бодлого дээр бизнесийн зээлийн хүртээмжийг нэмэгдүүлэх чиглэлд бодлогын арга хэмжээ боловсруулна аа гээд ороод ирсэн байгаа. Энэ жилд бий болсон 48 мянган ажлын байр "Атрын IV", "Цагаан алт"-ыг дагаж боловсруулах үйлдвэрүүд дээр, ХАА-н салбар дээр бий боллоо. Тэгэхээр энэ ололт амжилтыг 2026 онд хэрхэн хадгалах вэ? Нөгөө талаас мөнгөний бодлогын хүрээнд орон зай хэр байна. Бид дараагийн хэд хэдэн чиглэлийг босгож ирэх боломж, шаардлага бий. Жишээлбэл, сүүний кластер, сүүний хангамж их сул байгаа. Импортын хамаарал өндөр байна. 4 улирлын хүлэмжээс шаардлагатай нийлүүлэлтийг дотооддоо бий болгох шаардлага байна. 4 улирлын хүлэмжийн аж ахуйнуудыг. Яагаад гэвэл импортын тоо их байна. Сүүний импорт 60-аад, хүлэмжийн ногооных бараг наяад хувь нь импортоор орж ирдэг. Нэлээн олон 100 сая долларын хэмжээ яваад байгаа юм. Тэгэхээр аль болох л импортоо багасгах, дотоодын үйлдвэрлэлийг нэмэх бодлогуудыг цаашид үргэлжлүүлэх хэрэгтэй байна. Ийм орон зай хэр байна вэ гэдгийг танаас нэг сонсмоор байгаа юм. Түүний асуултад Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн хариуллаа.
УИХ-ын чуулганы /2025.10.09/-ний өдрийн хуралдаанаар “Төрөөс мөнгөний бодлогын талаар 2026 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцлээ.Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийллээ. УИХ-ын гишүүн С.Цэнгүүн: Монгол Улсын мөнгөний бодлогын талаар ярилцаж байна. Монгол банкны хувьд зайлшгүй үндсэн хариуцаж явж байгаа зүйл нь инфляцын тухай бодлого. Инфляцад хамгийн ихээр нөлөөлдөг зүйл ЗГ-ын урсгал зардлаар дамжаад бэлэн мөнгө өгөх, зах зээл рүү их хэмжээгээр нийлүүлэгдэх асуудал юм. Маш гоё нэртэй төслүүдийг ЗГ санаачлаад бэлэн мөнгө хэлбэрээр зах зээл рүү шууд нийлүүлдэг. Үүнийг жил болгоны сонгуультай холбоотойгоор элдэв шинэ төслүүдийг санаачилчихдаг. Жишээ нь, 2024 оны 2 сард ЭТТ-гоос 1072 хувьцааг нэг хүнд 350 мянган төгрөгөөр өгнө гэж тооцоод тухайн жилдээ 4,5 их наяд цэвэр ашигтай ажиллаж байсан ЭТТ-гоос 3,9 их наядыг нь тараачихсан. 1 тэрбум ам.долларын дүнгээр бид жишээ нь 600мвт цахилгаан станцыг ч барьчих бүрэн боломжтой байсан. Харин энэ нь бэлэн мөнгө хэлбэрээр иргэдэд тараагдаад инфляцаа өсгөөд дууссан байгаа юм. Энэ нь ч тоонуудаараа харагдана. Үүний дараагаас “шинэ хоршоо” хөтөлбөр гэх зэргээр бэлэн мөнгийг иргэд рүү амлалт хэлбэрээр оруулсан "гажуудсан тогтолцоо" байна. Хүүхдийн мөнгө нь хүн амын бодлоготой уялддаг учраас үргэлжлэх ёстой. Хүн амынхаа бодлогыг хэрхэн зөвөөр төлөвлөх вэ гэвэл хөдөлмөр эрхлэлттэй холбож өгөх ёстой. Нэг ёсондоо, хүүхдийн мөнгийг бэлэн мөнгөөр дансанд нь хийх гэхээсээ илүүтэйгээр өрх айл бүл нэмбэл хөдөлмөр эрхэлж байгаа ээж, аавуудыг орлогын албан татвараас чөлөөлөх болон бусад албан татваруудаас чөлөөлөх байдлаар хөдөлмөр эрхлэлтийг дэмжих ёстой. Нэн ядуу, хүнсний хомсдолд орчихсон өрхүүдэд тусгай бодлого хэрэгжүүлдэг улс орнуудын жишиг ч байдаг. Ингэхдээ дотоодын үйлдвэрлэгч нараас сүү, хүнс, хүнсний бүтээгдэхүүн, буюу хүүхдэд зориулсан бүтээгдэхүүнүүдийг худалдаж авах зорилгоор гаргадаг. Харин бид эсэргээрээ бэлэн мөнгийг нийлүүлчихдэг нь буруу. Хүүхдийн мөнгийг хасах, өгөхгүй гэдэг талаас нь харж болохгүй. Хамгийн гол бодлогыг хөдөлмөр эрхлэлттэй хэрхэн, яаж уях вэ гэдэг дээр анхаарах шаардлага байна!
УИХ-ын чуулганы /2025.10.09/-ний өдрийн хуралдаанаар “Төрөөс мөнгөний бодлогын талаар 2026 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцлээ.Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асуув.УИХ-ын гишүүн Л.Соронзонболд:Монгол банкны 2026 оны мөнгөний бодлогыг харахаар шинэлэг бодлогын арга хэмжээнүүд авахаар тусгасан байна. Стэпил койн актив удирдлагын компанийн асуудал байна. Дээрээс нь бизнесийн тодорхой салбаруудад чиглэсэн зээлийн бүтээгдэхүүнийг гаргахад яаж дэмжих тал дээр анхаарах шинэлэг зүйлс орсон байна. 2026 онд эдгээр мөнгөний бодлогын арга хэмжээг хэрэгжүүлснээр Монгол банкны баланс, орлого үр дүнгийн тайлан ямархуу дүр зурагтай байна.Үүний тооцоололыг та бүхэн хийж байгаа байх гэж найдаж байна. Энэ тооцоололоо надад явуулчихвал их зүгээр байна. 2026 онд мөнгөний бодлого хэрэгжүүлээд ашигтай ажиллана гэж харж банйа уу, эсвэл алдагдалтай ажиллана гэж харж байгаа юу? Тайлан уншихаар энэ санхүүгийн тайлангийн олон улсын бүртгэлийн 9 дүгээр стандартыг хэрэгжүүлнэ гээд. Арилжааны банкнуудын энэ санхүүгийн тайлангийн олон улсын стандарт 9-ийг хэрэгжүүлснээрээ эрсдэлийн сангаа зардлаа нэмэгдүүлэх хэрэгцээ шаардлага үүсэхээр байгаа юм уу? Энэ нь хэр их хэмжээний зардлын асуудал яригдаж байгаа вэ. Миний хувьд Германы зорилтот бүлэгт орон сууцын зээлийг олгодог Бауш Парк Касс гэх системийн үйл ажиллагаатай танилцаад ирлээ. Орон сууцын зээлийн санхүүжилт дээр Төв банк нь оролцохоос илүү ЗГ нэлээн их оролцож явна. Тэгээд ЗГ-ын Сэргээн босголтын банк мөн арилжааны банкнууд оролцдог. Монголын ипотекийн 6%-ийн хөтөлбөрт Монгол банк оролцоод яваад байгаа. Энэ мөнгөө цаашдаа яаж ЗГ-аас авахаар төлөвлөж байгаа вэ. Монгол Улсын ЗГ 2026-2030 оны хөгжлийн 5 жилийн төлөвлөгөөгөө боловсруулж байгаа. Энэ төлөвлөгөөнд Монгол банкны зүгээс өөрсдийнхөө саналыг тусгах шаардлагатай байх. 2025 оны 2 дугаар улирлын байдлаар ойролцоогоор 1,8 тэрбум ам.доллар-ыг интервенцэд зарцуулсан гээд 81 дүгээр хуудсан дээр байна. Энэ интервенц хийгдээгүй байсан бол ханш ямар байх байсан бэ. Одоо ойролцоогоор 3,600 байна. Макро эдийн засгийн нөхцөл байдлаа тааруулаад 2026 онд валютын ханшийг уян хатан бодлого баримтална гэсэн байна. Үүнийг дараа жил экспорт, эдийн засгийн нөхцөл байдал ийм байгаа учраас интервенц бага хийнэ гэж ойлгох уу.
УИХ-ын чуулганы /2025.10.09/-ний өдрийн хуралдаанаар “Төрөөс мөнгөний бодлогын талаар 2026 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцлээ.Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асуув.УИХ-ын гишүүн Э.Батшугар:Нэгдүгээрт, Хууль нь 9 сарын 1-нээс хэрэгжиж эхэлсэн. Гэхдээ ард иргэдийн хүлээлтэд хүрэхгүй байна. 1,2 сая иргэний 4,8 сая өгөгдөл байгаа. Тэгэхээр үүний боловсруулалтад ямар нэгэн алдаа гараад байна. Олон улсын жишигт хүрэхгүй байна гэсэн үг. Энэ талаар би байнгын хороон дээр хэлсэн. Монгол банк тусгай зөвшөөрөл олгодог байгууллага. Одоогоор 2 байгууллагад олгочихсон байгаа. Тэгэхээр яаралтай шалгалт оруулаад хаана нь алдаа байна, алгоритм нь ажиллахгүй байна уу, яагаад олон улсын жишгээр явахгүй байна гэдэг дээр шалгалт оруулаарай. Хоёрдугаарт, тэтгэврийн зээлийн асуудал дээр маш олон ахмадууд бухимдалтай байгаа нь нууц биш. Сая Д.Үүрийнтуяа ч гишүүн хэлж байна. Бид олон улсын жишгээс илүү хөрсөн дээр буусан амьдралд нийцсэн зүйл хэрэгтэй гэдгийг. Тэгэхээр магадгүй, Монгол банк, Банкны холбоо нийгмийн даатгалын гэрээ хийгээд, тодорхой хэмжээний дээд зааг нь гаргадаг ч юм уу. Банкнууд нь тодорхой хэмжээний зардлаа нөхөөд 1-2%-ийн ашиг хийгээд ипотекийн зээлтэй адил бүтээгдэхүүн гаргах бололцоо байдаг эсэх дээр судлах ёстой. Учир нь амьдрал баян. Манай улс тийм ч баян улс биш. Тэтгэврийн зээл дээр тодорхой хэмжээний шийдэл байгаа л гэж хараад байна.
УИХ-ын чуулганы /2025.10.09/-ний өдрийн хуралдаанаар “Төрөөс мөнгөний бодлогын талаар 2026 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцлээ. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асуув.УИХ-ын гишүүн А.Ариунзаяа: Дэлхийн мөнгөний бодлого хэрхэн яаж явдаг уг зарчимд нийцүүлж болохгүй юу? Энэ эерэг гэхээсээ илүү сөрөг, батлагдсан чиглэлийнхээ дагуу инфляцын түвшнээ барьж чаддаггүй. УИХ-ын гишүүд, УИХ өөрөө харьяа байгууллагууд дотроосоо Монгол банк болон СЗХ-г 2 өөр нүдээр хараад байдгийг би хувьдаа буруу гэж боддог. СЗХ-ны асуудал Монгол банктайгаа ижил, эн тэнцүү машид чухал. Яг одоо иргэдийн амьдралд нь хамгийн их нөлөөлдөг асуудал банк гэхээсээ илүүтэй банк бус, ломбард, хадгаламж зээлийн хоршоо, 1 өдрийн жижиг зээлүүд байдаг учраас СЗХ-ны ажлыг маш өндөрт авч хэлэлцэж, хуулийг нь сайн харж, банкны салбараасаа илүүтэй даатгалын зах зээл, хөрөнгийн зах зээлийг хөгжүүлэх тал дээр ярьж, анхаарч явахгүй бол бид чөтгөрийн тойргоосоо гарч чадахгүй байна аа. Монгол банкны бодлогыг дэлхийн бусад улс орнуудад хэрхэн яаж авч хэлэлцдэг юм? Ер нь үүнийг болих тал дээр санаачилга гаргах хэрэгтэй байна аа гэдгийг асууя.Валютын нөөцтэй холбоотой үл ойлголцол гэхүү буруу мэдээлэл яваад байх шиг санагдаад байна. Улсын нөөц гэж юу юм, төрийн нөөц нь тусдаа юу? Энэ валютын нөөц юу юунаас бүрддэг юм, одоогийн нөхцөл байдал ямар байгаа вэ гэдэг талаар мэдээлэл өгөөч. Монгол банкны өрийн асуудал санаа зовохуйц хэмжээнд байна. Тэгэхээр үүн дээр бас анхаарах хэрэгцээ, шаардлага байна аа. Цаашлаад төрийн хэмнэлтийн бодлогын дотор Монгол банк өөрөө дотооддоо үүссэн нөхцөл байдал дээрээ үнэлгээ, дүгнэлт өгч байгаа юу? Хүний нөөцийн бодлого, газар хэлтсийн тоо зэрэг асуудлууд олон нийтийн анхааралд орж байгаа учраас энэ тал дээр танайхаас ямар бодлого баримталж байгаа вэ?Түүний асуултад Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн хариуллаа.