Нотариатаар батлуулах бичиг баримт багасчээ
2011.03.10

Нотариатаар батлуулах бичиг баримт багасчээ

Сүүлийн үед төрийн болон бусад байгууллагуудад хандахад эрх бүхий байгууллагын тамга, тэмдгээр баталгаажсан болон эх баримт бичиг нь байхад түүнийг заавал нотариатаар гэрчлүүлэхийг шаардах болсон нь иргэд, аж ахуйн нэгж, байгууллагуудад ихээхэн чирэгдэл учруулдаг нь нууц биш ээ.

notariatХүүхдээ цэцэрлэгт оруулахад хүртэл төрсний гэрчилгээг нь баталгаажуулаад ир гэнэ. Нотариатчдын гарын үсэг, тамгагүй бол хүчингүй юм шиг ханддаг хачин гажиг гэмээр үзэгдэл газар авсаар байна. Харин үүнийг багасгахааар болжээ.Монгол Улсын 70 орчим хуулийн 170 орчим зүйл заалтад нотариатаар гэрчлүүлэх шаардлагатай гэж тусгасан байдаг юм байна. Ийм томоохон өөрчлөлт орсноор 25 хуульд байсан нотариатаар баталгаажуулна гэсэн 60-70 орчим заалт хүчингүй болж  байгаа гэнэ. Ингэснээр төрийн үйлчилгээний олон шат дамжлага багасах нь ээ.

 

Т.Нараа

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.