
Хотгүй байх парадокс
Өнгөрсөн долоо хоногийн Засгийн газрын хурлаас Хэнтий аймгийн Дархан сумаас Бор-Өндөр гэдэг хэсэг бүлэг хүн бөөгнөрөн суудаг газрыг таслан өрх тусгаарлаж, шинээр Бор-Өндөр сум байгуулах саналыг Улсын Их Хуралд өргөн мэдүүлэхээр шийдвэр гаргажээ. Уг нь Бор-Өндөр бол бараг Хэнтий аймгийн төв шиг хүн ам төвлөрсөн, машин механизм нүргэлсэн, уурхай дагаж аль социализмын үед бий болсон хот л доо. Харамсалтай нь 1992 оны шинэ Үндсэн хуулиар Дархан суманд дагаар орж баг болсон хэрэг. Гэхдээ 1,2,3,4 дүгээр багууд 1908 хүн амтай, 5 дугаар баг болох Бор-Өндөрт 9311 хүн амьдардаг. Бор-Өндөр багийг тойрч Дархан сум амьдардаг ч цаасан дээр бол Дархан сум Бор-Өндөрийг тэжээдэг.