Хороо бүр зөвлөгөө өгдөг танхимтай болно
2011.05.23

Хороо бүр зөвлөгөө өгдөг танхимтай болно

talbai_01Манай улсын хувьд архидалт өдрөөс өдөрт өсөж, архинаас үүссэн янз бүрийн хүчирхийлэл гарах нь ихэссэн билээ.Тийм учраас хүчирхийлэлд өртсөн иргэдэд сэтгэл зүйн дэмжлэг үзүүлж, согтууруулах ундаанд донтсон хүмүүст зөвлөгөө өгч байх "Архины эсрэг сэтгэл зүйн танхим"-ыг хороо бүрт байгуулахаар болжээ.Туршилтын танхимыг Баянгол дүүргийн XVII хороонд нээсэн байна. Тус хороо 9000 гаруй хүн амтай. Цаашид нийслэлийн ЗДТГ, Архидалтын эсрэг үндэсний "Итгэл" төв хамтран зөвлөгөө өгөх танхимыг бүх хороонд байгуулахаар төлөвлөж, ажлаа эхэлжээ. Энэ онд багтаан архи согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэж буй иргэдийн судалгаа гаргаж, мэргэжлийн сэтгэлзүйч тэдэнд төлбөргүй зөвлөгөө өгөх аж. Энэ төв нь аль болох олон  иргэнийг  муу зуршлаас нь салгаж нийгэмд идэвхтэй иргэн болоход нь онцгойлон анхаарч ажиллах ажээ.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.