2008.01.01

Намуудын мөрийн хөтөлбөрөөс зөрчил илэрлээ

Үндэсний аудит газраас намуудын мөрийн хөтөлбөрт аудитын шалгалт хийж, дүгнэлтээ Сонгуулийн ерөнхий хороо руу явууллаа.

Тус газраас энэ удаа 11 нам, хоёр эвслийн мөрийн хөтөлбөрт шалгалт хийж, зургаан намын мөрийн хөтөлбөрөөс зөрчил илрүүлжээ. Намуудын мөрийн хөтөлбөрт илэрсэн нийтлэг зөрчил нь бэлэн мөнгөний амлалт байсан гэв.

Аудитын дүгнэлтийг өчигдөр Сонгуулийн ерөнхий хороонд хүргүүлсэн бөгөөд олон нийтэд ил зарлалгүй, зөрчилтэй амлалтуудыг намуудын мөрийн хөтөлбөрөөс хасахаар хуульчилсан аж.
 
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.