Тимоншенко өлсгөлөнгөө зогсоов
Украины Ерөнхий сайд асан
2008.01.01

Тимоншенко өлсгөлөнгөө зогсоов

Украины Ерөнхий сайд асан, сөрөг хүчний  "Батькивщина" намын тэргүүн Юлия Тимошенко хэдэн долоо хоногийн өмнө зарласан өлсгөлөнгөө зогсоолоо.

Тус улсын Хараат бус мэдээллийн агентлагийн /УНИАН/ мэдээлснээр, Тимошенко өлсгөлөнгөө зогсоож байгаа тухай түүнийг эмчилж байгаа Германы эмч Лутц Хармс мэдэгджээ.

Долоон жил хоригдох ял аваад байгаа Юлия Тимошенко дөрөвдүгээр сарын 20-ноос эхлэн эрх баригчдын үйл ажиллагааг эсэргүүцэн өлсгөлөн зарласан байна. Украины засан хүмүүжүүлэх газар энэ мэдээллийг албан ёсоор няцаасан боловч "Сегодня" сонинд мэдээлснээр, хоригдол үнэхээр өлсгөлөн зарласныг албан бусаар хүлээн зөвшөөрчээ.

Өлсгөлөн зарлаж байх хугацаандаа Тимошенко 10 орчим кг турсан гэж түүний охин Евгения Тимошенко мягмар гарагт мэдэгдсэн байна.

 
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.