“Эх, хүүхдийн эрүүл мэндийг дэмжих жил” сэдэвт зөвлөгөөн үргэлжилж байна
“Эх, хүүхдийн эрүүл мэндийг дэмжих жил” сэдэвт эрүүл мэндийн салбарынудирдах ажилтнуудын зөвлөгөөн өнөөдөр Эрүүл мэндийн яаманд эхэллээ.
Эрүүлмэндийн салбар өнгөрөгч 2013 оныг эрүүл мэндийн салбарын хариуцлага,хяналтыг сайжруулах жил болгон зарласан бол энэ жилийг эх хүүхдийн эрүүлмэндийг дэмжих жил болгон зарласан юм. Тиймээс ч энэ удаагийн удирдахажилтны зөвлөгөөн эх хүүхдийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний хүртээмж,чанар, аюулгүй байдалд чиглэгдэж, аймаг, нийслэлийн эрүүл мэндийн байгууллагуудын удирдлага, эрдэмтэн, судлаачид, түншлэгч олон улсын болонтөрийн бус байгууллагууд, салбарын үйлдвэрчний эвлэлийн байгууллагын 200 гаруй төлөөлөл оролцож, санал бодлоо солилцож байна.
Эрүүл мэндийн сайд Н. Удвал эрүүл мэндийн салбарын зөв бодлого, эмчэмнэлэгийн мэргэжилтнүүдийн нөр их хөдөлмөр, зүтгэлийн үр дүнд өнгөрсөн ондхүн амын нийт баралт 5,9 хувиар, эхийн нас баралт 5,9 промиль, нялхсын болон 5хүртэлх насны хүүхдийн эндэгдэл 0,9 промиллээр тус тус бууруулж, Монгол УлсМянганы хөгжлийн 4,5 дахь зорилтын 2015 онд хүрэх түвшинд хүрсэн нь томамжилт болсныг тэмдэглээд “Эрүүл мэндийн салбарын хамт олон дээрх амжилтаатогтвортой бататгаж, эх, хүүхдийн эндэгдлийг тууштай бууруулах зорилт тавьжажиллана” гэв.
Эрүүл мэндийн ажилтны хариуцлагын даатгалын тухай хуульзэрэг хуулийн төслүүдийг боловсруул
Салбарын сайд мөн “Эрүүл чийрэг Монгол хүн” хөтөлбөрийн хүрээнд 2013 онд Эрүүл мэндийн тухай хуулийн шинэчилсэн найруулга, Эмийн талаар төрөөсбаримтлах бодлого, Эрүүл мэндийн ажилтны хариуцлагын даатгалын тухай хууль зэрэг хуулийн төслүүдийг боловсруулж Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэхэд бэлэн болгосныг илтгэлдээ дурдлаа.
Эрүүл мэндийн ажилтнымэргэжлийн алдаа, доголдол, ёс зүй, хариуцлагын алдааг зохицуулах хууль эрх зүйн орчин өнөөг хүртэл дутагдалтай байсанд дүгнэлт хийж эмнэлгийнмэргэжилтний мэргэжлийн үйл ажиллагаанаас үүдэж болзошгүй санхүүгийнэрсдэлээс хамгаалах, эрсдэл учирсан тохиолдолд хохирлыг даатгалын байгууллагаар нөхөн төлүүлэх, хохирогчийн эрхийг хамгаалах харилцааг зохицуулах, эрүүл мэндийн ажилтны хариуцлагын даатгалын хуулийн төслийгболовсруулж одоо Засгийн газарт өргөн барихаар бэлтгэж байгаа талаар ч Н.Удвал сайд өгүүлээд “Эх, хүүхдийг дэмжих жил”-ийн хүрээнд:
1. Эмэгтэйчүүдийн эрүүл мэндийг сайжруулах, өвчнийг эрт илрүүлж,эрүүлжүүлэх
2. Эмэгтэйчүүдийг жирэмслэлтэд бэлтгэх зарчмыг хэрэгжүүлэх, жирэмсэнболоод хяналтад орох биш жирэмслэхээс өмнө үзлэг, шинжилгээнд орох, архагөвчнийг эмчлэх, эрүүлжүүлэх, ялангуяа бэлгийн замаар дамжих халдвар, нөхөнүржихүйн эрхтний үрэвсэлт өвчнөөс сэргийлэх ажлыг эрчимжүүлэх
3. Жирэмсний хяналтын чанарыг сайжруулах
4. Нярай, ялангуяа эрт нярай үеийн болон дутуу нярайн тусламж үйлчилгээнийхүртээмж, чанар, аюулгүй байдал, асаргаа сувилгааг сайжруулснаар эндэгдлийг бууруулах
5. Хүүхдийн тусламж, үйлчилгээний чанарыг сайжруулах, бага насны хүүхдийносол гэмтлийг бууруулах
6. Өсвөр үеийнхний өвөрмөц хэрэгцээнд тохирсон, ээлтэй тусламж үйлчилгээгөргөжүүлэх, охидын жирэмсэлтээс сэргийлэх
7. Эх, хүүхдийн хоол тэжээлийн дутагтлыг бууруулах
8. Жирэмснээс хамгаалах аргын хангагдаагүй хэрэгцээг бууруулж, гэр бүлтөлөвлөлтийн орчин үеийн аргын хэрэглээг нэмэгдүүлснээр аюултай үрхөндөлтийн шалтгаан эхийн эндэгдлээс сэргийлэх гэсэн 8 зорилт дэвшүүлэнажиллахаар төлөвлөж байгаа талаар онцоллоо. Уг арга хэмжээнд оролцож буйДЭМБ-ын суурин төлөөлөгч Су Ньюнт эх, үрийн эндэгдлийг бууруулж чадсанМонгол Улсын Засгийн газар, Эрүүл мэндийн яаманд баяр хүргэсэн юм. “Эх,хүүхдийн эрүүл мэндийг дэмжих жил” сэдэвт зөвлөгөөн үргэлжилж байна.