БСШУ-ны сайд Л.Гантөмөр
2015.09.02

Монгол улс 800-ны дараа Боловсрол, ШУ-аар дэлхийг дагуулах болтугай

“Бага хуралдай” эрдмийн чуулганы 187-р дугаарт БСШУ-ны сайд Л.Гантөмөр оролцлоо.

Нэг жил өнгөрөхөд таны төсөөлж байсан ажил, үйл ажиллагааны үр дүн ямар байна вэ ?

9 сарын 1 бол тэмдэглэлтэй сайхан байрын өдөр. Хүүхдүүд шинэ мэдлэг олж авах, шинэ хөгжилд хүрэх бүхний эхлэл байдгаараа онцлогтой. Багш нартаа мөн талархал илэрхийлж байна.

Энэ бодлогыг Монголд хэрхэн илэрхийлэх вэ гэдгийг бодсон 200 гаруй эрдэмтэн, судлаачид, багш нар бий. Үр дүн нь шууд нүдэнд харагдаж байгаа. Дэлхийн 2,3 хүрээлэнгээс ирж судалгаа хийгээд гайхамшигтай бүтээлийн ар талд Монголын эрдэмтэд гарч чаджээ гэж дүгнэсэн.

Шинэ бүтэцтэй холбоотойгоор олон томоохон ажлууд хийлээ. Энэ талаар ?

Хичээлийн жилийн онцлог үйл явдлуудаас дурдая. 2015-2016 оны хичээлийн жилд суурь боловсрол шинэчлэгдэж байна. Суурь боловсролын хөтөлбөрийг цөм хөтөлбөр болгон шинэчилж 19 мянган багшийн сургалтыг зохион байгууллаа. 90-ээс дээш хувийн ирцтэйгээр сургалтанд оролцсон. Хөтөлбөр шинэчилснээр сургалтаар дамжуулаад тодорхой мэдлэг, агуулгын араас явдаг байсан бол одоо сургалтаар дамжуулаад хүний чадварыг, арга барилыг эзэмшинэ.

 

                                        Дэлгэрэнгүйг бичлэгээс үзнэ үү