Дотоодын автобусыг хэрэглэж байгаа нь аж үйлдвэржилтийн шинэ эрин үе эхлэх дохио
"Экобус" компанийн гүйцэтгэх захирал Д.Жаргалсайхантай ярилцлаа.
Автобус үйлдвэрлэл ба ирээдүйн боломж
Өнгөрсөн жил нийслэлд 20 автобус нийлүүлж худалдан авалтаар дэмжсэн. Төрөөс энэ төрлийн дэмжлэг танай үйлдвэрлэлд хэр дэмжлэг бол байна?
-Монголд аж үйлдвэрлэлийн цоо шинэ ирэн үе эхлэх дохио болж байна гэж ойлгож байна. Өнөөдөр Монголчууд машин, оньс техник, технологи ярьж байж улсыг хөгжүүлж, хүн шиг амьдарна. Энэ 20 автобус дээр таван тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн. Улсад 972 сая төгрөгийн татвар төлсөн. 20 хон автобусад тэрбум гаруйн татвар төлж байна гэдэг нь 200 автобусад 10 тэрбумийг төлөх нь гэх мэт үйлдвэрлэлээр дамжуулж нийгмийн баялагийг шударга оновчтой хувиарлах тогтолцооны эхлэл гэж харж байгаа.
Энэ жил 240 орчим автобус хийхээр төлөвлөж байгаа гэсэн?
-Тэгэхээр бид хоёр жилийн хугацаанд энэ ажлыг хийхээр төлөвлөөд судалгаа хийгээд банктай хамтарч байна. Төрөөс биднийг дэмжин 20 тэрбумын хөрөнгө оруулалтын эрхийг өгсөн байгаа.
Бүрэн эхээр нь бичлэгээс ...