Байр суурь2 мин унших
Д.Сарангэрэл: Гадагшаа л явахгүй бол хорт хавдрыг оношилж, эмчилж чадахгүй мэтээр ярих нь буруу
Өнөөдөр /2017.01.18/ УИХ-ын нэгдсэн чуулганаар Эрүүл мэндийн тухай болон Эрүүл мэндийн даатгалын тухай хуулиудад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ.
Хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүн, Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл байр сууриа илэрхийллээ.
Д.Сарангэрэл: Хорт хавдар санаа зовох түвшинд байгаа гэж хууль санаачлагчийн хэлсэнтэй санал нэг байна. Статистик тоон үзүүлэлтүүд ч гэсэн батална. Хавдрын улмаас нас баралт зүрх судасны өвчний дараа хоёрдугаарт бичигдэж байна. Тиймээс хавдрын асуудлыг онцгойлон анхаарах ёстой.
Хавдар судлалын үндэсний төв дээр ходоодны болон бусад хавдрыг эмчилж чадахгүй байгаа гэж О.Баасанхүү гишүүн хэллээ. Ингэж буруу ойлголт өгч болохгүй. Хавдар судлалын үндэсний төв дээр бүх төрлийн хавдрын эмчилгээ, мэс заслыг хийж байгаа. 25 жилийн дараа сүүлийн үеийн компьютер томографын аппарттай болсон. Энэ тоног төхөөрөмж эрт оношилгоог хийхэд чухал ач холбогдолтой. 2-р эмнэлгийн хашаанд баригдаж байгаа Үндэсний эмчилгээ, оношилгооны төв хамгийн сүүлийн үеийн компьютер томографын төхөөрөмж тавигдах гэж байна. Тиймээс урьдчилан сэргийлэх үзлэг оношилгоог дотооддоо хийх боломжууд үе шаттайгаар монголд бүрдэж байна.
Сэтгүүлч Tsolmon



