2018.04.10

МУ-ын ерөнхий сайд У.Хүрэлсүх БНХАУ-д айлчилж байна

МУ-ын ерөнхий сайд У.Хүрэлсүх БНХАУ-д айлчилжээ. Өчигдрөөс хоёр улсын ерөнхий сайд нар албан ёсны хэлэлцээр хийж эхлэлээ. 

МУ-ын ерөнхий сайд У.Хүрэлсүх:  Бүх хятадын ардын төлөөлөгчдийн их хурал амжилттай болж, анхдугаар чуулганаа чуулж, улс орныхоо цаашдын чиг хандлага, дунд болон урт хугацааны бодлогоо тодорхойлж, үр дүнд хүрсэн хурал болсонд талархаж байна.

Монгол улс, БНХАУ-ын засгийн газар хооронд 450 сая ам.долларын дүн бүхий хэлэлцээр байгуулсан байна.